ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооноос мэдээлснээр, Манжуур хот-Хятад, Оросын хилийн жуулчлалын бүс Хятадын улсын 5A зэрэглэлийн жуулчлалын бүс болжээ.
Манжуур хот-Хятад, Оросын хилийн аялал жуулчлалын бүс нь Улсын хаалга, Матрёшка аялал жуулчлалын бус, Цагаан нуур аялал жуулчлалын бүс болон Хятад Оросын худалдааны аялал жуулчлалын бүс зэрэг 4 аялал жуулчлалын бүсээс бүрдэж, Орос маягийн өнгө төрхийг нэгтгэн маш олон гадаадын жуулчдын сонирхолд хүрч байна.
Өнөөдрийг байдлаар Өвөр Монголын Ордос хотын Залайд хошууны Бүрээ Манх аялал жуулчлалын бүс, Ордос хотын Эзнээ хошууны Чингисийн онгон аялал жуулчлалын бүс, Манжуур хот-Хятад, Оросын хилийн аялал жуулчлалын бүс зэрэг 3 аялал жуулчлалын бүсээрээ Хятад улсын5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болжээ.
