solongonews
Бордооны хоршооноос том ашиг хүртлээ
2016-08-22 21:59
Малчдын баяжих шинэ арга зам.

    Ойрын өдрүүдэд бид Шантын гол суурингийн Цэнгэлт багт хүрч, тус багийн өндөр ургацтай бордооны суурин газрын тухай ойлголт авлаа.

Багийн ажлыг 2012 оноос гардаж хийсэн залуу багийн дарга Хүслэнт өндөр ургацтай бордооны суурин газар болон хөдөө аж ахуйн машин механизмын үйлчилгээний хоршоог бүтээн байгуулж багийнхаа малчин түмнээ баяжих замаар дагуулсан хүн болно.

        - Манай багийн ашиглаж болох нутаг бэлчээрийн талбай 17333 га, нийт 374 өрх, 818 хүн амтай. Өөрөөр хэлбэл нутаг бэлчээр бага хүн ам олон,  үүний дээр манай нутаг ган ихтэй. Иймээс бидний баг өндөр ургацтай бордооны суурин газрын бүтээн байгуулалтын ажлыг 2002 оноос эхлэн хийсэн бөгөөд одоог болтол долоон айлд автоматаар услах тоног төхөөрөмжтэй бордооны суурин газрыг байгуулж, бүх багийн хоршоо хэлбэрээр хийж байгаа бордооны суурин газрын нийт талбай 413.3 га хүрсэн байна. Багийн ихэнх гэр бүл ногоон бордооны талбайтай, ногоон бордооны зоорьтой болж, мал аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр үзүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлж чадсан гэж Хүслэнт танилцууллаа.

Хөдөө аж ахуй машин механизмын үйлчилгээний хоршооны тухай Хүслэнт:

        - Бордоо тарих нь малчдын хувьд шинэ сорилт болжээ. Айл бүхэн машин механизмтай болно гэхэд хөрөнгө мөнгө их шаардагдахаас гадна бүрэн ашиглаж чадахгүй нь мэдээж. Энэхүү үйлчилгээний хоршоог энэ бүхнээс шалтгаалан байгуулсан гэлээ.

   Тус үйлчилгээний хоршоо газар хагалах анжис, үр цацах, бордоо цацах, бордоо цацах машин, услалтын тоног төхөөрөмж, хадаж хэмхлэх машин зэрэг даршилсан бордоог тарихаас эхлээд арчилж додомдох, хадаж хураах хүртэлх бүх явцад үйлчлэх боломжтой машин механизмыг иж бүрэн болгосон байна. Эдгээр машин механизмыг хоршооны гишүүд ашиглан хэрэглэж болохоос гадна бас бусдад түрээслүүлж болдог учраас ашиглах боломжийг өндөр болгосон бөгөөд орлого нэмэгдсэн байдаг. Хөдөлмөр хүч дутмаг, ядуу буурай амьдралтай айлуудад эдгээр машин механизмуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглүүлдгээрээ хоршооны ядуурлыг буруулах сайн арга зам болж байна.

        Хүслэнт гуайн бордооны суурин газраас мордоод бид Дуут толгой хотын малчин Өрнөлтийнд хүрлээ.

- Манайх хоршооны гишүүн өрх. Манай хоршоо 66.6 гаруй га бордооны суурин газартай. Энэ жил хур бороон тэгш, бордоо ургац сайтай. Өнгөрсөн жилд га бүрээс 3500 кг бордоо буусан, энэ жилийн хур борооны байдал өнгөрсөн жилээс сайн, хориод өдрийн дараа бид бордоогоо хадаж зоорилно хэмээн танилцуулж байв.

        Тус хошуу 2000 оноос өндөр ургацтай бордооны суурин газар бүтээн байгуулах ажлыг эхлүүлж, одоог болтол бүх хошуунд нийт 29 бордооны суурин газартай болж, малчид өндөр ургацтай бордооны суурин газраасаа экологийн болон эдийн засгийн хос үр ашгийг хүртэж байна. “Олны хүчинд овоо босно” гэдгээр хөдөлмөр хүч, нутаг бэлчээр, машин механизмаараа хоршин ажиллаж, бордоо тарьж, хэрэгцээгээ хангаж, илүүдэл бүтээгдэхүүнээ гадагш борлуулж орлогоо нэмэгдүүлэх нь малчдын баяжих шинэ арга зам болсон байна.

Зохиогч: Чармаа
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго сонин мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл