Шилийнгол аймгийн нутгаас Алтан улс, Юань улсын үеийн хотын туурь илрүүлжээ
2016-05-28 11:52
Саяхан Шилийнгол аймгийн Баруун Сөнид хошууны Эрээн нуур сумаас эртний хотын туурь илрүүлснийг Шилийнгол аймгийн бичиг соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах газар мэдээлжээ.

Уг туурь нийт 35 га талбайтай бөгөөд хоёр хаалгатай, дөрвөн өнцөгтөө асартай. Хотын хойд хана нь бүрэн сайн хадгалагдсан боловч урд хана нь ноцтой эвдэрсэн байна. Хиймэл дагуулын зургаас уг туурийг сайн ялган харж болох бөгөөд усанд элэгдсэн нь мэдэгдэнэ.
Хотоос олдсон зарим шаазангийн хэлтэрхийгээс эрдэмтэд Алтан улс, Юань улсын үеийн хотын туурь гэдгийг урьдчилсан байдлаар нотлоод байна.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
