ӨМӨЗО-ны Засгийн газар, Хятад улсын Tариалан Tехнологийн Хүрээлэнгийн Шинийг Санаачлах Стратегийн Холбоо санаачилж, ӨМӨЗО-ны Шинжлэх Ухаан Технологийн Танхим, Шилийнгол аймгийн аймгийн захиргаанаас хамтран зохион байгуулсан ”2016 Хятадын Шинэ торгоны зам-Шилийнгол аймгийн мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн худалдаа”-ны нээлтийн ёслол 7 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Энэ сарын 19-21-ний өдрийг болтол зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний үеэр мал аж ахуйн техник технологийн бүтээл, орчин үеийн мал аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, шилдэг үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа, мал аж ахуйн өндөр шинэ техник технологийн судалгааны хурал болон дээд түвшний шинжлэх ухаан технологийн форумыг зохион байгуулах юм. Мөн төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Үзэсгэлэн худалдаанд Монгол Улс, Бээжин, Хармөрөн, Лионин, Шаньдүн, Гуандүн, Жянсү, Төвд, Өвөр Монгол зэрэг газраас нийт 150 гаруй компани оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаа нь тухайн талбайд худалдаалах болон интернэтээр борлуулах гэсэн хоёр хэлбэрийг уялдуулж, интернэт, мал аж ахуй, үндэсний соёл гурвыг нэг цогц болгосон юм.
Экологийн, бохирдолгүй, чанарын өндөр түвшний мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гарган, хэрэглэгчдэд шинэ брэндийг хүргэх замаар урагшилж байна.
