
Үхай хот болон эргэн тойрны газар нутгийн агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах тэргүүлэх багийн 2 дахь удаагийн хурал ба Өвөр Монголын экологи, байгаль орчныг хамгаалах талаар 10 дугаар сарын 10-ны өдөр форум зохион байгуулжээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн нарийн бичгийн дарга Бү Шяолинь хурлыг зохион байгуулж үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ:
- Байгаль орчныг хамгаалах хэрэгцээг онцлон, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бий болгон, тогтвортой хөгжлийг хангах, бохирдолгүй үзэсгэлэнт Өвөр Монголыг бий болгоход хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэлээ.
Хурлаар Үхай хот болон эргэн тойрны газар орны агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, бүх аймаг хотын экологийн байгаль орчныг хамгаалах ажлын тайланг хийж, тулгарч буй асуудалд дүн шинжилгээ хийж, судлах, нутгийн байгаль орчныг хамгаалах ажлыг сайжруулах нь дараагийн алхамд төлөвлөжээ.
