solongonews
2090 юаний орлого нэмэгдлээ
2021-01-06 10:57
2090 юаний орлого нэмэгдлээ

- Манай суурин нь 100 –аас дээш үхэр тэжээж буй малжлын талбай 15 байна. Үүнд 500 хүрэхгүй үхэр тэжээж буй нь 10 байж, 500-аас дээш үхэр тэжээж буй нь 3 байж, 1000-аас дээш үхэр тэжээж буй нь 2 байна гэж Хөх хотын Тогтох шяний Гүчэн суурингийн Жи Янань танилцуулна. Мөн :

- Эдгээр малжлын талбайд нийт 9 мянга гаруй саалийн үнээ, 3 мянга гаруй махны чиглэлийн үхэр тэжээж, 50 мянга гаруй хонь тэжээж байна гэж хэллээ.

        Сүүлийн жилүүдэд Гүчэн суурингийн Намын хорооноос Хөх хотыг “Хятадын сүүний хот” болгон бүтээн байгуулах боломж болон бүс нутгийн давуу талаа ашиглан, “Хүнсний үйлдвэрлэлийг тогтвортойгоор эдийн засгийн тарианы бүтэцдээ шилдэг болгон, өвс бордоо тарих цар хүрээгээ өргөжүүлж”, “Өвс, Бордоо, Бордуур” –г нэгтгэх загварыг бүрдүүлж, намын байгуулалтын хөтлөн дагуулах үйлдлийг гүйцэд бадрааж, хамтын эдийн засгийг хөгжүүлэн бузгайруулж, тариачдын орлогыг нэмэгдүүлсэн байна.

   Гүчэн суурингийн тэжээврийн талбайн хүрээгээ тэлж, ойролцоо буй амьдрал ядуу буурай айл өрх, ажил хөдөлмөргүй хүмүүсийг ажлын байраар хангажээ. Одоогоор эдгээр мал аж ахуйн талбай нь тухайн газрын тариачдад нийт 60 хүнд тогтвортой ажлын байраар хангасан. Түүнчлэн бүх суурингийн ажиллах чадвартай нийт найман мянган хүнийг тэжээн үржүүлэх ажилд хамарсан байна. Саалийн үнээ тэжээх, хувь орох, махны үхэр тэжээх зэрэг аж үйлсээр ядуурлаас ангижруулан, амьдрал ядуу буурай 187 айл өрхийн 388 хүн амын жилийн дундаж орлогыг 2090 юаниар нэмэгдүүлэв. Мөн өвс бэлчээр уулын бэл, тариалангийн газрыг гүйцэд ашиглан, үхэр малын тэжээл бордооны талбайгаа нэмэгдүүлсний улмаар 20 гаруй тэжээл бордоо боловсруулах үйлчилгээний аж ахуйн нэгжийг хөгжүүлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл