solongonews
Рашаан хот Хятадын хурал, үзэсгэлэнгийн салбарын ”Алтан панда” шагнал хүртэв
2020-12-04 14:34
Рашаан хот Хятадын хурал, үзэсгэлэнгийн салбарын ”Алтан панда” шагнал хүртэв.

Хятадын олон улсын импортын III үзэсгэлэнгийн цуврал хурлын нэг болох Хятадын хурал үзэсгэлэнгийн салбарын олон улсын эдийн засаг, худалдааны форум саяхан Шанхай хотод болов. Үүнд Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хот Хятадын үзэсгэлэнгийн салбарын "Алтан панда" шагнал, 2020 оны Хятадын хамгийн нөлөө бүхий үзэсгэлэнгийн хот хэмээх цол хүртэв.

"Алтан панда" шагнал нь Хятадын хурал, үзэсгэлэнгийн салбарын хамгийн дээд шагнал юм. Энэ жил Ниншя, Шанхай, Нанжин, Ши-Ань, И-Ү, Чэнду, Рашаан зэрэг долоон хот шагнал хүртлээ. 2020 оны байдлаар Рашаан хот олон чухал том хурал, үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал Рашаан хотын анхдугаар форум, Хятад, Орос, Монголын үйлдвэр худалдааны 14 дэх чуулга уулзалт, Хятадын экологийн соёл иргэншлийн (Рашаан) форум, 14 дэх удаагийн "Бөхай тэнгис орчмын бүс нутгийн хууль эрх зүйн форум", 2020 оны Хятадын цөөн тоот үндэстний утга зохиолын форум зэрэг олон олон томоохон форум, чуулга уулзалт, арга хэмжээнүүдийг нийт 30 гаруй удаа зохион байгуулжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл