solongonews
Сур харвалтын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болов
2015-08-21 11:32
Бээжин, Шанхай, Өвөр Монгол, Фүү Жяан, Жээжяан, Жяансүү зэрэг 11 муж, ӨЗО-ны 47 багийн 300 тамирчид уг тэмцээнд оролцоно.

Дундад улсын спортын ерөнхий товчооны буудлага болон сур харвалтын спортын төв, Дундад улсын сур харвалтын спортын нийгэмлэг санаачлан, Өвөр Монголын Өртөө Засах Орны спортын товчоо, Хөлөнбуйр хотын спортын товчоо, Хуучин Барга хошууны засгийн газар хамтран зохион байгуулсан Дундад улсын гол гол сургуулиудын сур харвалтын аварга шалгаруулах 2015 оны тэмцээний нээлтийн ажиллагаа 8 дугаар сарын 20-нд болов. Бээжин, Шанхай, Өвөр Монгол, Фүү Жяан, Жээжяан, Жяансүү зэрэг 11 муж, ӨЗО-ны 47 багийн 300 тамирчид уг тэмцээнд оролцоно.

 

Нээлтийн үйл ажиллагааны тоглолт

Энэ удаагийн тэмцээнд Дундад улсын сур харвалтын спортын нийгэмлэг хянан тогтоосон шинэ сур харвалтын дүрмийн дагууд ажиллаж байна. Уралдаан нь A, B, C гурван баг болон хуваагдаж, эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан болон багийн тэмцээн гэж хуваажээ. B багийн тамирчид бас соёлын мэдлэгийн тестийн шалгалтад орох хэрэгтэй.

 

Тамирчид

Дундад улсын гол гол сургуулиудын сур харвалтын аварга шалгаруулах тэмцээн нь Дундад улсын өсвөр насны хүүхдүүдийн уламжлалт сур харвалтын тэмцээн юм. Сур харвалтыг дэлгэрүүлэн, бүх сургуулиудын сур харвалтын спортыг сайжруулах, хүүхдүүдийн сур харвах сонирхлыг нэмэгдүүлэх, Дундад улсын ирээдүйн сур харвалтын тамирчин гаргахад бэлтгэхэд уг тэмцээний зорилго оршиг байгаа аж.

Тэмцээн эхлэв

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл