solongonews
Өвөр Монгол орон ногоон хөгжлөөр цэцэглэнэ
2016-05-31 11:17
Өвөр Монгол орон ногоон хөгжлөөр цэцэглэнэ.

Ногоон хөгжлийг дэмжин хөгжлийн хэв загвараа өөрийн бага өртөг бүхий хөрөнгө оруулалт, байгаль орчны эвдэгдлээр үнэ өртөг болгодог  хэв загвараас инноваци хөгжил, ногоон хөгжил бүхий загвар руу шилжинэ. Эрчим хүчний баялгийн ашиглалтын үр ашгаар бохирдол ихтэй загвараас өндөр үр ашигтай, ногоон хөгжил, аюулгүй байдлыг баталсан загвар руу шилжүүлнэ. Чухамдаа ногоон хөгжил нэгэнт Өвөр Монголын эдийн засгийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх чухал зорилт, хөдөлгүүр болсон байна.

Арван наймдугаар их хурлаас хойш ӨМӨЗО эрс хэлбэрэлтгүйгээр Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн шийдвэрт бодлогын зохицуулалтыг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ. Гол чухал байгаль орчны төслийн бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэж, орчноо сэргээн хамгаалах ажлаа улам боловсронгуй болгох юм. Бүх талын өөрчлөлт шинэчлэлтийг идэвхтэй өрнүүлснээр байгальлаг дүр төрхтэй болсон байна. “12-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монгол орны хэмжээнд экологи, байгаль орчин үргэлжлэн сайжирч, Хятадын Умардын байгаль орчны аюулгүй байдлын чухал халхавчыг бүтээн байгуулсны эцэст экологийн таагүй байдал ерөнхийдөө өөрчлөгдөн сайжирч байна. Тэр дундаа зарим газарт бодитой ахиц дэвшил гарч, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулах ажил мэдэгдэхүйц амжилтад хүрсэн байна. Нийт хөрөнгө оруулалт 54.6 тэрбум юаньд хүрч, таван том экологийн төсөл, зургаан том бүс нутгийн хэмжээний ногоон төслийг хэрэгжүүлэв. Улсаас хэрэгжүүлсэн тал нутгийн экологийн нөхөн олговроор шагнах бодлогын дагуу 673.33 сая га талбай ашиглаж болох нутаг бэлчээрийг бүгдийг хамгаалалтын цар хүрээнд хамруулсан. Нутаг бэлчээрийн экологийн шагнал бүхий 30 тэрбум юаний нөхөн олговроор санхүүжүүлэв. 1.46 сая өрх, 53.4 мянган малчин тариачдад ашиг хүртээсэн байна. Ой шугуйн талбай 240 сая га талбай байсан бол 253.33 сая га талбай болж өргөжсөн. Нутаг бэлчээрийн ургамлын бүрхэц 37 хувь байсан нь 44 хувь хүртэл нэмэгджээ. Орчны хамгаалалтын ажлын эрчим ч илэрхий сайжирч, улсаас даалгасан эрчим хүчийг арвилан бохирдлыг багасгах зорилт, үүргээ тал бүрээр бүрэн биелүүлсэн байна.

“13-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд ӨМӨЗО нь экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтыг чангатгана. Бээжин, Тяньжиний элсний эх үүсвэрийн орныг сэргээх, тариалахыг зогсоож ой шугуй өвс бэлчээрийг нөхөн сэргээх зэрэг голлох төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсэн. Эх орныхоо нутаг дэвсгэрийг ойжуулан ногооруулах ажлыг өргөнөөр өрнүүлж, ой шугуйн экологийн бүтээн байгуулалтад 666.7 мянган га талбай, гол ногооруулалтад 133.3 мянган га талбай, өвс тарьж ургуулах төсөлд хоёр сая га талбайг бодитой хамруулсан байна. Тал нутгийн нэгэн шинэ ээлжийн экологийн нөхөн олговор бүхий шагналын бодлогыг хэрэгжүүлж, нөхөн олговор бүхий шагналын стандарт баримжааг дээшлүүлнэ. Түүнчлэн үе шаталсан чанартай мал маллахыг хязгаарлах, бэлчээрийн тэнцвэрт байдлыг батлах дүрэм горимыг баримтална. Үүнийгээ улам төгс болгож тал нутгийн байгаль орчин, экологио үргэлжлүүлэн сайжруулахыг дэмжинэ. Элсний салбарын хөгжил, өвсний үйлдвэр, ой шугуйн аж үйлдвэрийн хөгжлийг урагшлуулж, малчид тариачдыг удирдан ашиг орлогыг нь нэмэгдүүлж чинээлэгжүүлэхэд тусална. Хөлөн нуур, Улаансухайг ерөнхийд нь цэгцлэн сэргээх төслийг үргэлжлэн хэрэгжүүлж, дахин төлөвлөхөөр дээд давхаргынханд хүлээн зөвшөөрүүлэх тал дээр анхаарч ажиллана.

 Байгаль орчин хамгаалах ажлын эрчмийг сайжруулна. Бохирдлыг бууруулах, байгалиа сэргээх ажлын эрчмээ тал бүрээр чангатгаж, агаарын бохирдол ихтэй бүс нутагт илүү анхааран хамтарч ажиллана.  Нүүрс шатаадаг цахилгааны үйлдвэрийг хаягдмал, бохирдол багатай байх талаас нь өөрчлөн шинэчилж, стандартад үл нийцэх машин цогцолбор болон жижиг цахиур чулуу, жижиг цахиур төмөр зэрэг хоцронгуй тоног хэрэгслүүдээс татгалзах хэрэгтэй. Ү Хай хотын ба түүний ойр орчныг ерөнхийд нь цэгцлэн засахад анхаарна. Үе шаталсан чанартай бүтээлч ажиллахад анхаарах хэрэгтэй. Аж үйлдвэрийн бүсийн орчин тойрны асуудлыг өргөн хүрээнд цэгцлэн засаж, шаардлагад нийцэх стандартыг дээшлүүлэн аж үйлдвэрийн паркад зарцуулагдсан бүрэн бус дансыг нөхөж, ажлын үр бүтээмжийн түвшинг нь дээшлүүлнэ. Улмаар орчны хамгаалалтын хууль тогтоомжийг зөрчсөн төслүүдийг цуцалж цэгцлэх хэрэгтэй.

Хот, хөдөөг уялдуулан хөгжүүлэх ажлын хэсгээс тариалангийн болон төмөрлөгийн бохирдлыг бууруулж сэргээхийг дэмжинэ. Ариутгах бодис, химийн бордоо, mulch film-ний хэрэглээг багасгахыг дэмжих хэрэгтэй. Бохирдолгүй уул уурхай, эе зохицонгуй уурхайн бүс бүтээн байгуулна. Усны цогцыг  ерөнхийд нь сайжруулан сэргээх ажлыг өрнүүлж, гол хүчин зүйл болох сав газрын усны бохирдлыг зогсоох, хамтран урьдчилан сэргийлж, хамтдаа сэргээнэ. Бага нүүрстөрөгч бүхий орчны хөгжлийг сайжруулж, бохирдолгүй ногоон, цэвэр үйлдвэрлэлийг сурталчлан дэлгэрүүлж, эрчим хүч арвилах, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийг цогцлоон байгуулж улмаар шинэ өсөлтийн цэг болгох хэрэгтэй. Байгаль орчны хамгаалалтын “Нам засаг адилхан хариуцлага хүлээх, нэг ажлын байранд хоёр үүрэг гүйцэтгэх, тушаалдаа алдаа гаргавал хариуцлага тооцох” хариуцлагын дүрмийг хатуу чанга хэрэгжүүлэх нь зүйтэй. Хууль хэрэгжилтийн эрчмээ сайжруулж, байгаль орчинтой холбогдсон хууль тогтоомжийг зөрчвөл хатуу хянан шалгаж, шийдвэрлэх хэрэгтэй.

     Экологийн соёл иргэншлийн дүрмийн бүтээн байгуулалтыг түргэсгэнэ. Төрийн өмчлөлийн ой шугуйн талбай, ой шугуйн бүсийн өөрчлөлтийг тал бүрээр ахиулан өөрчлөлтийн үүргээ цаг тухайд нь биелүүлэх хэрэгтэй. Олон нийтийн ой шугуйн эрхийн дүрмийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Байгалийн эх баялгийн the Balance Sheet буюу эд хөрөнгийн өр ширийн хүснэгтийг шинжлэх ухаанлагаар хэрэгжүүлнэ. Удирдах ажилтнуудаас удирдах цар хүрээнд нь байгаа байгалийн эх баялгийн эд хөрөнгийн тухай эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгааг нь судлан шинжилнэ. Гол үйл ажиллагааны бүсийн төлөвлөгөөнд үндэслэж, экологийн улаан зааг шугамыг түргэн тогтооно. Бохирдлыг гадагшлуулах зөвшөөрөл болон үнэ төлбөртэйгээр бохирдлыг гадагшлуулах эрхийн дүрмийг хэрэгжүүлж, ялгаруулж гадагшлуулах өөрийн өртгийг нэмэгдүүлнэ. Аж ахуйн нэгжийн бохирдлыг гадагшлуулахыг албадлагын журмаар багасгана. Байгаль орчны хамгаалалтын хянан шалгах хууль тогтоомж тогтолцоог бий болгоно. Мөн байгаль орчныг эвдэн сүйтгэсэнтэй холбогдох хариуцлагыг насан туршид нь тооцох дүрмийг хэрэгжүүлнэ. Байгаль орчны хамгаалалтын байгууламжаас хянан шалгаж, хууль хэрэгжүүлэхэд шууд удирдах дүрмийн хэрэгжилтийг түргэсгэнэ. Эрчим хүчний эх сурвалж болон усны эх баялгийн хорогдол, барилга бүтээн байгуулалтад ашиглах газрын нийт хэмжээ болон чанар чансаа зэрэг хоёр хүчин зүйлд суурилан хязгаарлах ажлыг хэрэгжүүлнэ. Усны эх сурвалжийн хяналтын менежментийн дүрмийг хэрэгжүүлж, аймаг хотын ус хариуцах эрхийг шилжүүлж өгөх туршилтын цэгийн ажлыг түлхүү дэмжих шаардлагатай. Экологийн соёл иргэншлийг идэвхтэй бий болгож, арвилан гамнах, бохирдолгүй, нүүрстөрөгч бага гадагшлуулах амьдралын хэв маяг, хэрэглээний загварыг сурталчлан түгээх хэрэгтэй.

Ногоон өнгө бол хөгжлийн суурь өнгө гэхэд болно. Гагцхүү ногоон хөгжлийн онолыг баттай баримталж, эх байгалиа хайрлан хүндэтгэх, байгаль орчинтойгоо эелдэн зохицох, байгаль орчноо хамгаалбал сая хүн байгаль нь эе зохицолтой хамтдаа оршин тогтнох асуудлыг цэгцтэй шийдвэрлэх болно. “12-р таван жил”-ийн хугацаанд ӨМӨЗО-ны экологийн бүтээн байгуулалт цуврал амжилтад хүрсэн. Хойшид ӨМӨЗО нь үргэлжлэн ногоон хөгжлийг баримталж, хойч үеийнхэндээ илүү олон үзэсгэлэнт ногоон уул ус, өн шимлэг газар шороог өвлүүлэн үлдээнэ.

Ерөнхийдөө ӨМӨЗО-ны экологийн орчин аанай л хэврэг хэвээр байна. Экологийн орчны хамгаалалт болон бүтээн байгуулалтын үүрэг хүнд бөгөөд замын хүзүү ч урт. Иймээс Өвөр Монголын хараахан хөгжөөгүй орон нутгийн бодит байдалд үндэслэн хөгжлийг баримтлах тэргүүн чухал ажил үүргийг эрс хэлбэрэлтгүй баримтална. Түүнчлэн аж ахуйн бүтээн байгуулалт ба экологийн соёл иргэншлийг дээд хэмжээгээр нэгтгэн уялдуулж, эе зохицонгүй хөгжсөн үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг бий болгон хөгжихийн зэрэгцээ байгалийн үзэмжит байдлаа сэргээнэ.  

  Хятад Улсын нутаг дэвсгэрийг нээн ашиглах ажлыг сайжруулна. Хэрэгцээний тухай хяналт шалгалтаа бодитоор чангатган хэрэгжүүлэх гэвэл экологи, тариалангийн газар, үндсэн нутаг бэлчээр ба ой шугуйн экологийн дөрвөн зүйлийн улаан шугамын зааг шугамыг тодорхой тогтоож, гол үйл ажиллагааны чадамж бүсийн төлөвлөгөөг найдвартай болгох хэрэгтэй.

      Гол хөгжүүлэх орон буюу бүтээн байгуулалт хийгдэх газарт, энерги хэмнэн, бохирдлыг гадагшлуулна. Усны эх баялгийг тохируулгын хувьд эдийн засаг ба хүн амыг цуглуулах чухал дэд бүтэц, тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтын төсөлд илүү хүчин чармайлт, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Тогтсон тодорхой хэмжээний дагуу хязгаартайгаар хөгжүүлэх бүс нутаг болон ашиглаж хөгжүүлэхэд хориотой бүс нутгийн хувьд шилжүүлэн төлбөр төлөх бодлогыг төгс боловсруулан экологи хамгаалалтын нөхөн төлөх дүрэм горимыг боловсруулан сайжруулна. Холбогдох бүх аймаг хот, хошуу шяний экологи, байгаль орчны хамгаалалтын идэвхийг дайчилна. Оршин суугчдыг алхам алхмаар гол ашиглан хөгжүүлэх бүс нутаг руу шилжүүлэх ажлыг удирдлага болгож, аж үйлдвэрүүдийг гол ашиглаж хөгжүүлэх бүс нутаг руу төвлөрүүлэн нүүлгэх хэрэгтэй.  

Экологийн гол төслийн бүтээн байгуулалтыг чангатгах шаардлагатай. Экологийн таван их төслийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн сайжруулж, 666.7 мянган га талбайд ой шугуйн экологийн бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Түүнчлэн хоёр сая га талбайд өвс тарьж, 133.33 мянган га талбайд хөрс шорооны элэгдлийг сэргээх ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Гол бүс нутгийн төрийн өмчит нутаг дэвсгэрийг ойжуулж, нөхөн сэргээх ажлыг сайтар хийх нь чухал. Авто зам, хот суурин, айл тосгон, уурхай дүүрэг хороолол, Хатан голын хоёр эрэг, Далан хар уулын өмнө бэл зэрэг гол бүс нутгийн ойжуулалтын ажлыг эрчимтэй идэвхжүүлнэ. Өмнөх жилүүдийн ойжуулалтын талбайг 66.66 га болгох хэрэгтэй. Уул уурхайн бүсийг цэгцлэн сэргээх ажилд анхаарал хандуулж, будлиантай асуудлаар дүүрэн бүс нутаг болон гол газар орныг цэгцлэн сэргээх ажлаа үргэлжлүүлэн сайжруулна. “Нэг уул уурхай нэг аж ахуйн нэгж засах нэг уул нэг гол”-ын үйл ажиллагааг өрнүүлж, цэгцлэн засах талбайг 70 квадрат километрээс багагүй байлгах шаардлагатай.   

Байгаль орчны хамгаалалтын ажлын эрчмээ сайжруулах хэрэгтэй. Агаар мандлын бохирдлоос урьдчилан сэргийлж сэргээх, нүүрс шатааснаас үүссэн бохирдлыг бууруулах, аж үйлдвэрийн бохирдлоос маш сайн сэргийлнэ. Болд төмөр, цемент зэрэг аж үйлдвэрийн салбарын хуучны хоцронгуй зүйлсийг хэрэглэхийг багасгаж, 2005 оноос өмнө бүртгэлтэй хуучин загварын тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь хэрэглээнээс гаргана. Усны бохирдлоос урьдчилан сэргийлж сэргээх, усны эх үүсвэр, орчны аюулгүй байдал, чанар чансааны хянан шалгалтын ажлыг сайжруулна. Бохир ус, хог хаягдлыг хаяхад ашиглах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэнэ. Уух усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Хөрс шорооны бохирдлоос урьдчилан сэргийлэх. Гол бохирдолтой талбайн газрыг сэргээх ажлыг төвлөрүүлэн өрнүүлж, үндсэн тариалангийн газар болон хүнсний ногооны суурин газрын хөрс шороонд хүнд төмөрлөгийн бохирдол, органик бохирдлыг арилгах ажлын эрчмээ сайжруулах нь чухал. Түүнчлэн тариалангийн газрын чанараа дээшлүүлэн   хамгаалах, мал аж ахуйн, тариалах орны байгаль орчныг цэгцлэн сэргээхэд гол нь тариалах, мал маллах бүс нутгийн “Арвыг хамруулах төсөл”-ийг дэмжих ажилтай холбогдуулан тариалах, мал маллах бүс нутгийн байгаль орчны ахуйг төвлөрүүрэн цэгцэлж сэргээнэ.

Эх баялгийг хэмнэж ашиглана. Энерги хэмнэн хорогдлыг багасгах ажлыг сайтар хийж, эрчим хүчээ хэмнэн хорогдлыг багасгах бүх төрлийн арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Зорилт хариуцлагаа бодитоор цэгцтэй хэрэгжүүлж, гол гол үйл ажиллагааны удирдлага, хяналт шалгалтаа чангатгах, эрчим хүчний ашиглалтын “Хөтлөн дагуулагч”-ын үлгэр дууриалал болох үйл ажиллагааг сайтар хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Бүх төрлийн шагнал ба торгуулын үйл ажиллагааг явуулж, улмаар хятадын төрөөс тогтоосон зорилт үүргийг төгс амжилттай биелүүлэх хэрэгтэй. Сул сэлүү байгаа газар шороог бүх талаар ашиглаж, ашиглаагүй газар шороог нөөцлөх төслийг идэвхтэй судалж, мөн хороолол дүүргийн  сул газрыг тал бүрээр эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Ус хэмнэх. Газар тариаланд ашиглах машин хэрэгслүүдийг ус хэмнэх зориулалтайгаар өөрчлөн сайжруулж, ус хэмнэхээс гадна услалтад ашигласан тариалангийн талбайг 1.045 сая гад хүргэх юм. Усалгааны зориулалттай усыг үр бүтээлтэй ашигласан тоон харьцаа өнгөрсөн оны 0.52-оос 0.53 хүртэл нэмэгдүүлэв. Гэрээний дагуу ус хэмнэх ажлыг чанд хэрэгжүүлж, усны ашиглалтын удирдах эрх шилжүүлэн өгөх ажлыг идэвхтэй гүйцэтгэнэ. Холбогдох салбарын дотоодод болон салбар хооронд бүс нутгийн дотоодод, бүс нутаг хоорондын усны ашиглалтын удирдах эрх солилцоог ахиулах хэрэгтэй.

 Нүүрстөрөгч багатай орчны хөгжлийг сайжруулна. Аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтыг идэвхжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадал, зардал өөрийн өртгийг бууруулах зэрэг гол үүрэгтэй уялдуулна. Түүнчлэн стратеги бодлогын чанартай шинээр хөгжсөн аж үйлдвэр болон эх баялгийн бус шинж чанартай аж үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байна. Үйлчилгээний салбарын аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлж, аж ахуйн хөгжлийг бага нүүрстөрөгчит загвар руу шилжихийг дэмжих хэрэгтэй.  Бохирдолгүй цэвэр эрчим хүчний хөгжлийг ахиулах хэрэгтэй. Нэг талаар салхины эрчим хүч, нарны эрчим хүч зэрэг бохирдолгүй цэвэр эрчим хүчний хөгжлийг түргэсгэх хэрэгтэй. Нөгөө талаар нүүрсийг бохирдолгүй, цэвэр, өндөр үр бүтэмжтэйгээр ашиглах нь зүйтэй. Уялдаа холбоотой хөгжүүлэх арга хэлбэрийг бий болгох, хөгжлийг удирдах төлөвлөгөө гаргаж судлан боловсруулах, нэгэнт боловсронгуй болсон  хөгжлийн арга маягийг түгээн дэлгэрүүлж ашиглах хэрэгтэй.

Экологийн орчныг хамгаалах дүрмийг улам төгс сайхан болгоно.   ӨМӨЗО нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулах санал ба ажлын хуваарилалтыг хэрэгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Үүгээрээ эх баялаг эд хөрөнгийн хяналт шалгалт, экологийн нөхөн олговор, байгаль орчинд ээлтэй зах зээлийн бүтээн байгуулалт зэрэг тал дээр нэгэн цуврал дүрэм горим тогтоож, бодитоор хэрэгжүүлэв. Улмаар экологийн соёл иргэншлийн дүрэм горимыг алхам алхмаар бий болгосон байна.

Зохиогч: ВАН ГҮӨ ИН
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл