solongonews
Их Хянган давааны ой шугуйн бүсийн дэд бүтэцийн бүтээн байгуулалтыг цаашид сайжруулах хэрэгтэй
2016-03-13 19:49
Жан Шюечинь Төлөөлөгч: Их Хянган давааны ой шугуйн бүсийн дэд бүтэцийн бүтээн байгуулалтыг цаашид сайжруулах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд улсаас төрийн өмчлөлт ой шугуйн бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн боловч өнөөдөр болоход Өвөр Монголын Их Хянган давааны төрийн өмчлөлийн ой шугуйн бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн л дутмаг, орон нутгийн аж ахуй, нийгмийн хөгжлийн хэрэгцээг хангахад хүнд байна. Улсын өмчлөлийн ой шугуйн бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цаашид гүнзгийрүүлэхийг тулгам шаардаж байна гэж Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд Хятад улсын ардын төлөөлөгч, Өвөр Монголын ой шугуйн аж үйлдвэрийн ХК-ийн захирал, ХКН-ийн тус компанийн хорооны нарийн бичгийн дарга Жан Шюечинь санал сануулгаа дэвшүүлнэ.

Жан Шюечинь төлөөлөгч

Жан Шюечинь: - Өвөр Монголын Их Хянган давааны улсын өмчлөлт ой шугуйт бүс нутаг бол эх орны минь умардын чухал экологийн аюулгүй байдлын халхавч болно. Улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой бөгөөд энэ хэсэг номин ногоон ой шугуйг хамгаалах, ялангуяа ой шугуйт бүс нутгийн хүйс орныг хамгаалахад сайн сайхан дэд бүтцийн дэмжлэг шаардагдана.

Улсын холбогдох салбарын 2015 онд хэвлэн тараасан улсын өмчлөлийн ой шугуйт орны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх удирдах саналд бүх шатны Засгийн газар улсын өмчлөлийн ой шугуйт бүс нутгийн цахилгаан сүлжээ, ус ундны аюулгүй байдал зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг адил шатны Засгийн газрын бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд оруулан нэгдсэн байдлаар зохицуулж, улсын өмчлөлийн шугуйт бүс нутаг дахь авто замыг холбогдох авто замын төлөвлөгөөнд оруулж, шугуйт бүс нутгийн бүтцэт орон сууцны хорооллыг засаж, шинэчлэн барих болон цахилгааны сүлжээг шинэчлэн байгуулж, шугуйт  бүс нутгийн хээрийн түймрээс сэргийлэх болон хорт биологийн бодисоос урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах хэрэгтэй гэсэн санал тавьсан байна. Гэтэл одоог болтол Их Хянган давааны ой шугуйт бүс нутгийн замын хөдөлгөөн, цахилгааны сүлжээний бүтээн байгуулалт, уух ус, удмын аюулгүй байдал зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн л хоцронгуй, ой шугуйт бүс нутгийн  хөгжлийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл болж байна.

Энэхүү байдалд чиглэн энэ удаагийн бүх Хятадын "Хоёр чуулган"-д Жан Шюечин төлөөлөгч улсаас Өвөр Монголын Их Хянган давааны төрийн өмчлөлт шугуйт бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах ажлыг үргэлжлүүлэн чангаруулж, ой шугуйт бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийн төлөвлөгөөг, төсөл хөтөлбөр байгуулах, хөрөнгө оруулах зэрэг талаар стратеги бодлогын дэмжлэг үзүүлж, ой шугуйт бүс нутгийн экологийн соёл иргэншлийн бүтээн  байгуулалтыг улам өндөр түвшинд хүргэж, ой шугуйт бүс нутгийн албан хаагчид, ажилчдын үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдлыг сайжруулах тухай санал дэвшүүлсэн байна.

Зохиогч: Бао Жиньшань, Д.Зоригт, Сарантуяа
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл