solongonews
Гавьяатай ганцхан ямаа
2016-08-23 17:03
— Малчин Батсүхийн орог цагаан ямааны тухай.
\nСаяхан малчин Батсүх бидэнтэй холбоо барьж, ганцхан ямааныхаа түүхийг ярилаа.

        Хөвөөт шар хошууны Онгон-Уул суурингийн малчин Батсүхийнх ямаа хариулж байгаагүй айл гэж хэлж болно. Өмнөх зууны 90-өөд оны эхээр зах зээлийн ноолуурын хэрэгцээ шаардлагаас ямааны ноолуур үнэтэй байсан жилүүдэд тэднийх ямаа маллах болж, нэг охин хургаар нэг ишиг сольж авчээ. Хоёр жилийн дараа орог цагаан ямаа тэдний сүргийн түрүү болж, орог цагаан ямаагаараа хонин сүргээ холоос амархан таньдаг байсан гэнэ.

   Харин яг энэ зун нь өөр хошуунд ажилладаг ах нь нутагтаа буцаж ирсэн байна. Нэг өдөр ах нь хөлөө угаачхаад углааш өмсөн, дэл сул юм хураадаг жижигхэн өрөөгөө цэвэрлэх зуураа хөлөө могойд хатгуулчихжээ. Тухайн үед хөдөө нутагт машин унаа ховор болохоор сумын эмнэлэгт очиход ч амаргүй. Ойр хавиар эмч домч ч байсангүй болохоор маш их сандарчээ.

        Энэ тухай Батсүх: - Уул газар суурьшиж байсан манайхаар могой их байдаг. Бага байхын аав ээж минь могойноос болгоомжил гэдэг байсан. Могойд хатгуулах нь их аюултай гэж хүний ярианаас сонсож байсан боловч могойд хатгуулсныг харж байгаагүй. Тэр жил ах харин хөлөө могойд хатгуулахад бид бүгд их сандарсан. Ээж айргаар угаасан ч бага боловч тус болохгүй, ахын хөл хавдаад гутлаа өмсөж чадахгүй боллоо. Яах учраа олохгүй сандарч байхад зүүн айлын настай ээж гүйж ирээд ямааны халуун сэвсэнд хөлөө хийвэл зүгээр болно гэлээ. Би даруйхан ууланд байсан хонин сүргээ хурааж ирээд ганцхан ямаагаа гаргаж, ахын могойд хатгагдсан хөлийг нь гүзээний халуун сэвсээр домносон чинь хавдар нь доороо харьчихлаа. Тэгээд л манай сүргийн чимэг болсон ганц ямаагаа шийдчихсэн гэлээ.

        Үүнээс хойш Батсүх огт ямаа хариулж байгаагүй гэнэ. Тэр ноолуур үнэд хүрч байгааг хараад: - Хайран орог цагаан ямаа байсан бол одоо нэлээд өссөн байх. Хэрвээ орог цагаан ямаа минь өсөж үржээд сүрэг ямаатай болсон бол ноолуурын орлого ч бага бус байгаа даа. Манайд ямаа өсөх хувьгүй ч юм уу гэж харамсан ярихад,

Ээж нь манай энэ нутгийн өвс ургамлын байдал ямаа хариулахад тохиромжгүй. Ганцхан боловч гавьяа нь харин зүйрлэшгүй их. Орог цагаан ямаа минь манайд ач хүргэхээр ирсэн авралын од байжээ. Ийм мал нэг байсан чинь амаргүй гэж хэлдэг. Ах нь түүнд өөр айлаас төл сайтай ямаа хэдийг авч өгье гэдэг ч ээж нь толгой сэгсэрдэг байлаа.

- Батсүх: - Ямаа л гэж яривал ээжид минь ахын могойд хатгуулсан үе бодогддог байх, царай нь нэг л өөр болчихсон байдаг юм. Ганцхан ямаагаа өсгөж үржүүлж чадсангүй боловч сүрэгтээ ямаатай байхын сайн талыг би биеэрээ мэдэрсэн гэж ярив.

        Малчин Батсүхийнх ямаагаа үржүүлж чадаагүй ч гавьяа байгуулсан ганцхан ямаа нь тэднийд ер нь мартагддаггүй. Хөөрхий ганцхан ямаа нь төл ба ноолуурын орлогоо өгөөгүй ч түүнээс илүү ач хүргэсэн болохоор тэд орог цагаан ямаагаа хэзээд эзэндээ ээлтэй эрдэнийн мал гэж үнэлж ярьдаг байлаа.

 

Зохиогч: Сарнаа
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл