Хятад улсын адууны үйлсийн нийгэмлэгээс Авга хошуунд “Хятад улсын хар адууны өлгий” хэмээх хүндтэй алдрыг олгосон Сөнид баруун хошуу “Хятад улсын тал нутгийн хурдан хүлгийн нутаг”-аар нэрлэгдсэн. Үндэстний уламжлалт морин уралдааны олон улсын судлан ярилцах хурал Өвөр Монголын Шилийнхотод болж Хятад, Монгол, Солонгос зэрэг улс орны нийт 120 гаруй хүн оролцож, үндэстний уламжлалт морин уралдаан болон адууны үйлсийн хөгжлийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. 2013 оноос хойш Шилийнгол аймаг Хятад улсын морин спортын уралдааныг дөрвөн удаа амжилттай зохион байгуулж, адуун соёлын нэртэй брэндийн алдрыг хүртэхэд их нөлөөг үзүүлсэн. Хятад улсын анхны том хэлбэрийн адуун соёлын бүрэн хэмжээний тайзны тоглолт “Буурал түүхт хүлгийн магтуу”-г зохиож амжилттай тоглосон зэрэг нь бүгд “Хятад улсын адуун соёлын төв” Шилийнголын адуун соёлоо хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд хийсэн нэр нөлөө бүхий үйл ажиллагаа юм.

Шилийнголын тал нутаг Хятад улсын умардын нүүдэлчин үндэстний өлгий, адуун соёлын хөгжлийн өнө олон жилийн түүх хийгээд адуун соёлын гүн агуулгатай юм. Шилийнгол аймгийн Тайфус хошуу нь Юань гүрэн, Мин гүрэн, Чин гүрний үед хааны угсааны адууг маллаж өсгөн үржүүлэх суурин гэдэг сайхан алдартай юм. Хөвөөтшар хошуу, Шулуунцагаан хошуу нь Чин гүрний үеийн хааны угсааны адуун талбай байсан. Авга хошууны хар адуу болон Баруун Үзэмчин хошууны цагаан адуу шилдэг үүлдрийн адуугаар алдаршсан. Сөнид зүүн хошуу нь адуу уургалах, эмнэг сургах, адуу тамгалах, адуу дэллэх зэрэг уламжлалт заншлыг бүрэн бүтэн хадгалж ирсэн зэрэг нь Шилийнгол аймгийн адуун соёлоо хөгжүүлэхэд гүн гүнзгий суурийг тавьсан юм. Ялангуяа 2010 онд Шилийнгол аймаг нь “Хятад улсын адуун соёлын төв”-өөр нэрлэгдсэн явдал нь тал нутгийн адуун соёлын түүхэнд урьд өмнө нь байгаагүй нэгэн удаагийн зэрэглэл дэвшсэн явдалд тооцогдоно. Ийнхүү Шилийнгол аймаг нь энэхүү алтан боломжийг сайн ашиглан, Шилийнгол аймгийн адуун салбарын үйлсийн хөгжлийг түргэн хөгжүүлсэн байна.
“Хятад улсын адуун соёлын төв”-өөр нэрлэгдсэн давуу талаа тулгуурлан, Шилийнгол аймаг нь морин спортын төв, адуун соёлын аялал жуулчлалын төв, адуу өсгөх төв, адуу худалдаалж арилжаалах төв, адууны ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төв зэргийг байгуулж, “Хятад улсын адуун соёлын төв”-ийн алдар нэрийг тасралтгүй дээшлүүлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд адууны салбарын хөгжлийн идэвх санаачилга муу, Шилийнгол аймгийн олон арван малчид өнгөрсөн нэгэн цаг үед тоо толгой нь цөөрөх хандаштай болсон адуугаа санал нэгтэй хамгаалж, өсгөн үржүүлж “Адууны үйлсийн нийгэмлэг” байгуулан, адуун соёлын аялал жуулчлалын салбартай уялдуулснаар “Адууны аж ахуй” хөгжиж, малчдын орлогын нэмэгдлийг нэмэгдүүлснээр малчин түмний идэвхийг нэмэгдүүлсэн байна.

Тайфус хошууны Гүнбулаг сумын Бумбан багийн малчин Гэрэлт, Нарс нар зуны дэлгэр сайхан улирал саатахад л унааны морио барьж, жуулчдад морь унуулах ажилд бэлдээд тун завгүй байдаг. Тэд жуулчдад морь онуулах ажлаа арваад жилийн өмнөөс эхэлж, жил бүр хориод унааны морь барьж, жуулчдад унуулан 100 гаруй мянган юанийн орлого олдог болжээ. Морин хуур, эмээл зэргээр төлөөлөл болгосон гар урлалын бүтээгдэхүүн, цэгээгээ төлөөлөл болгосон олон төрлийн онцлог бүхий ундаа, “адуу”-гаар гол сэдэв болгосон аялал жуулчлалын бараа таваарын бүтээгдэхүүн хийгээд аялал жуулчлалын салбар нь малчид орлогоо нэмэгдүүлэх шинэ замыг нээж, адуун соёлын аж үйлсийн хөгжлийн шинэ алтан боломжийг бий болгов. Адууны үйлсийн хөгжил нь малчдын адуу маллах идэвхийг дайчилснаар одоогийн байдлаар Шилийнгол аймгийн адууны тоо нийт 210 мянгад хүрсэн байна.
Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Загастай багийн малчин С.Хөгжилт адуун соёлын аялал жуулчлалын бааз байгуулж, адуун соёл болон аялал жуулчлалыг уялдаа холбоотой хөгжүүлж, өдөр бүр 250 гаруй килограмм айраг исгэж, жуулчдад борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа бөгөөд ойр зэргэлдээ хошуу болон Хөххот, Тунляо, Улаанхад, Шилийнхот зэрэг газруудаар айргаа борлуулан ашиг орлого олж байна. Дээд хэмжээний шим тэжээл бүхнй ундаа гэж алдаршсан айраг зах зээлд гаргасан нь малчдын орлогоо нэмэгдүүлэх идэвхийг маш их нэмэгдүүлж чадсан байна.
Шилийнгол аймгийн айрагны үйлдвэрлэлийн гол орон нутгийн нэг болох Авга хошуу 2006 оноос эхлэн адууны аж үйлдвэр болон айрагны аж үйлдвэрийг Авга хошууныхаа таван их аж үйлдвэрийн нэг болгон хөгжүүлснээр энэ онд хошууны 180 мал аж ахуйн өрх нийт 2150 гүү сааж, 580 тонн айраг гаргаж, өрхийн дундаж орлого 38000 юаньд хүрчээ. Энэ нь адууны салбарын аж үйлдвэрт хүч гаргаж хөгжүүлсний нэгэн тод амжилт болно.
Сүүлийн жилээс Шилийнгол аймаг нь аялал жуулчлалын салбар хийгээд адуун соёлын аж үйлсийн хөгжлийг уялдуулан, адууны аж үйлсийн төслийг хөгжүүлж, том хэлбэрийн адуун соёлын аялал жуулчлалын гол сэдэвт үйл ажиллагаа болон олон улсын чанартай морин спортын уралдааныг зохион байгуулсаар иржээ.
Адууны соёлоор гол болгож, Шилийнголын морин уралдааны талбай, Хөвөөтшар хошууны монгол адуун соёлын музей, Тайфус хошууны хааны адууны зуслан зэргийг ар араас нь бүтээн байгуулав. 2007 онд “Шилийнгол аймгийн адууны үйлсийн нийгэмлэг”-ийг байгуулсан суурин дээр мөн олон төрлийн морин спортын нийгэмлэг байгуулж, тусгай сургагч, уяач зэргийг бэлтгэсэн нь Шилийнгол аймгийн хэмжээнд адууны салбарын аж үйлдвэр цаашид хөгжихөд бат бэх суурийг тавьжээ.
Шилийнголын тал нутагт эмнэг сургах, морь уралдах зэрэг морин спортын үйл нь мөн уламжлалаа хадгалан хөгжсөөр байгаа бөгөөд адуун соёл нь монгол нутгийн хурим найр, насны ой, овооны тахилга, найр наадамд дутагдаж болшгүй нэгэн үйл ажиллагаа болсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймгаас санаачлан зохион байгуулсан “Мориор тал нутгийг тойрон аялах”, 800 монгол адууны дэлхийн гиннесийн номд бичигдсэн уралдаан болон Хятад улс • Шилийнголын олон улсын морин спортын том уралдаан, Хятад улсын хэмжээний морин спортын тойруулга уралдаан, Хятад улсын морин спортын томоохон уралдаан зэрэг олон олон адуун соёлын гол сэдэвт томоохон үйл ажиллагаанууд нь Хятад улсын дотоод гадаадад ихээхэн нөлөө тусгал үзүүлсэн байна.
Үүнээс гадна Шилийнгол аймгийн хэмжээнд жил бүр хот суурин, хошуу сум болон баг нэгж бүр санаачлан зохион байгуулсан тал нутгийн наадам болон “Үзэсгэлэнт нутаг ба малчин айлын аялал жуулчлал”-аар тал нутгийн морин уралдааны үйл ажиллагаа нийт 300 удаад хүрч, олон жуулчдыг татаж орон нутгийн нэр алдрыг өргөхийн зэрэгцээ адууны салбарын аж үйлдвэрийн орон зайг илүү их нээж байгаа юм.
