solongonews
Ван Ян Өвөр Монголд бэлчээр мал аж ахуйн хөгжлийн ажлын тухай судалгаа хийв
2016-08-31 17:18
Ван Ян Өвөр Монголд бэлчээр мал аж ахуйн хөгжлийн ажлын тухай судалгаа хийв.

        Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян энэ сарын 29-ний өдөр Өвөр Монголын Хөлөнбуйр хотод очиж, өвсний аж ахуй болон мал аж ахуйн хөгжлийн тухай ойлголт авсан байна.

        Өвсний аж ахуй болон мал аж ахуйн хөгжлийг түргэтгэх нь малчин тариачдын орлогыг нэмэгдүүлэх чухал арга зам бөгөөд хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийн чухал агуулга, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал арга хэмжээ болно.

        Үйлдвэрлэл болон экологийг хамтад нь хөгжүүлэн экологийн бүтээн байгуулалтын ажлыг тэргүүн байранд тавьж, нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалан бүтээн байгуулна. Хүний хүчээр өвс тарих ажлыг идэвхтэй хөгжүүлж, өвсөн тэжээлт мал аж ахуйн хөгжлийн арга маягийг өөрчлөх бөгөөд өвсний аж ахуй болон мал аж ахуйн эрүүл хөгжихийг биелүүлэх хэрэгтэй гэж Ван Ян онцолсон байна.

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл