solongonews
“Жаргалант нутгийн тавтай амьдрал” хамтын сурвалжилга
2015-07-07 15:28
“Жаргалант нутгийн тавтай амьдрал” Дундад, Монгол хоёр улсын хамтын сурвалжилга

Дундад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Намын хорооны ухуулах сурталчилгааны хэлтсийн мэдээ мэдээллийн албанаас санаачлан, Монгол Улсын МОНЦАМЭ-гийн төлөөлөгч сэтгүүлч болон Дорнод аймгийн Чойбалсан хотын “Дорнод” сонин, “Дорнод” телевизийнхэн Дундад улсын Өвөр Монголын Өдрийн Сонины “Солонго мэдээллийн төв”-тэй хамтран “Жаргалант нутгийн тавтай амьдрал” Дундад, Монгол хоёр улсын газар орны хамтын сурвалжилгыг 2015 оны 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Шинэ Барга баруун хошууны Алтан-Эмээлд зохион байгууллаа.

 

Дундад, Монгол хоёр улсын хамтын сурвалжилгыг Шинэ Барга баруун хошууны Намын хорооны ухуулах сурталчилгааны хэлтсийн мэдээ мэдээллийн албанаас санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Анх Монгол Улсын МОНЦАМЭ-гийн төлөөлөгч болон Дорнод аймгийн Чойбалсан хотын “Дорнод” сонин, “Дорнод” телевизийн таван сэтгүүлчээс бүрэлдсэн Алтан-Эмээлийн хөгжил дэвшлийг сурвалжилж байсан бол энэ жил МОНЦАМЭ-гийн төлөөлөгч болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын “Дорнод” сонин, “Дорнод” телевиз, “Дорнод зон” сэтгүүлийн эрхлэгч, редактор, менежер, сэтгүүлчдийн бүрэлдэхүүн Дундад улсын Өвөр Монголын Өдрийн Сонины “Солонго мэдээллийн төв”-ийн редактор Болорцэцэг, ШББХ-ны Намын хорооны ухуулах сурталчилгааны хэлтсийн Гадаад ухуулгын алба, Өвөр Монголын Радиогийн ШББХ-нд суугаа төлөөлөгч сурвалжлагч, Хөлөнбуйр хотын сонины хорооны ШББХ-нд суугаа төлөөлөгч сурвалжлагч зэрэг 20-иод сэтгүүлчдийн бүрэлдэхүүн үйл ажиллагаанд оролцсоноороо онцлог байлаа.  

Үйл ажиллагаа нь 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Дорнод аймгийн 10 сэтгүүлчийг ШББХ-ны Алтан-Эмээлд хүлээн авч, 24-ний өглөө 8:30 ШББХ-ны Залуучууд төвд нээлтийн ёслолын ажиллагааны камер сөхөж сурвалжилгаа эхлүүлсэн.  

Монгол эмнэлгийн уламжлалт оношилгоо засaл, “Алиа хүүхэд” үндэстний хувцасны оёдлын газрын бизнесээ хэрхэн хийж амжилтад хүрсэн тухай, II бага сургуулийн монгол үндэстний уламжлалт хүмүүжлийн амжилт, хошууны байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, туслах нөөцийн төв, хошууны Жүдо бөх, үндэстний бөхийн секц, Далай сумын хоёр жишиг болсон малчин айлыг сурвалжлах зэрэг газруудаар сурвалжилгаа хийж өндөр сэтгэгдэлтэй, амжилттай, ганзага дүүрэн буцацгаалаа.

 

Зохиогч: Баярт, Цэнгэл, Үйфэнь, Сурнаа, Хэрлэн
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл