“Тал нутгийн амин сахиа” дурсгалын бүтээл
2016-07-19 17:48
“Тал нутгийн амин сахиа” дурсгалын бүтээл гарлаа.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны ухуулах хэлтэс, ӨМӨСХ, Баруун Үзэмчин хошууны Намын хорооны ухуулах хэлтэс хамтран бүтээсэн “Тал нутгийн амин сахиа” нэртэй Жаргалын тухай тэмдэглэлийн бүтээлийг тараах нээлт 7 дугаар сарын 18-ны өдөр Баруун Үзэмчин хошуунд болж өнгөрлөө.
Уг бүтээлийг ӨМӨСХ найруулан гаргаж, нутаг усаа хамгаалахын төлөө гал түймэрт эрэлхэгээр амь үрэгдсэн Жаргалын амьд сэрүүн үеийн бичиг материал, зураг, өдрийн тэмдэглэл, баримтат кино, клип зэргийг хамруулан монгол хятад хоёр хэл дээр гаргасан бүтээл болно.
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
