solongonews
Замын-Үүдийн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл Эрээн хотноо айлчлав
2016-11-16 22:45
Монгол Улсын Замын-Үүдийн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл Эрээн хотноо айлчлав.

Монгол Улсын Замын-Үүд хотын багш сурагчид болон эцэг эхийн төлөөлөл 11 дүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд Эрээн хотноо айлчилж, Эрээн хотын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдалтай танилцахын зэрэгцээ Өвөр Монгол, Хятад улсын талаар ойлголттой болсон байна.

Замын-Үүд хотын 1-р сургууль болон 2-р сургуулийн багш сурагчид болон эцэг эхийн төлөөллийн 240 хүний бүрэлдэхүүнтэй баг Эрээн сав газрын үлэг гүрвэлийн үндэсний геологийн парк, Сайн ус багийн шинэ хөдөө тосгоны жишилтийн суурин болон Эрээн хотын Монгол үндэстний дунд сургуультай танилцсан бөгөөд багш сурагчидтай бөмбөг тоглох зэрэг нөхөрлөлийн тэмцээн зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул зохион байгуулж, Эрээн хотын Засгийн газар дэмжжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээний засгийн газрын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл