
Долоннуурыг Японы түрэмгийллээс эргүүлэн авсан дайн бол тухайн үедээ их алдартай дайн байсан билээ. Тус дайн нь 1933 оны 6 дугаар сарын сүүлчээр болсон юм. 1933 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Цахар, Сүйюань Японыг эсэргүүцэх ард иргэдийн холбоот цэрэг ” Чуулалт Хаалга хотод үүсгэн байгуулагдаж, Фэн Юйшян жанжин ерөнхий командлагч,Фэн Жэнь-Ү жанжин өмнө франтын ерөнхий командлагч, Жи Хунчан жанжин өмнө франтын ерөнхий командлагчаар томилогдов. Цэрэг байгуулагдсан тэр өдөртөө бүх улсын эл нам бүлэг, эл цэрэг анги, улсаа хайрлагч эл этгээдийнхэнд уриа гаргаж, хамтаар Япон эзэрхэг түрэмхийтнийг эсэргүүцэж, алдсан нутгаа эргүүлэн авсугай гэж цахилгаанаар мэдэгдэв. Эв хамт намын удирдсан Өвөр Монголын ард түмний зэвсэгт хүчин Сүйюаны түмэд хошууны монгол үндэстний морьт цэргийн хороо бас Цахарын умард хэсэгт мордож, Японыг эсэргүүцэв. 6 дугаар сарын 21-ний өдөр Жи Хунчан жанжин өөрийн биеэрээ холбоот цэргийн гол хүчнийг жолоодож, гурван замаар хойд зүгт мордон, маш түргэнээр Жанби, Канбао, Баочан, Хүйюань шяныг эргүүлэн авч, их цэрэг шууд Долоннуур руу чиглэж дайн эргүүлсэн байна. Долоннуурыг эргүүлэн авах дайн туйлын хурц ширүүн явагдсан байна. Долонуурыг эргүүлэн авах дайн эхлээд бүтэн таван өдөр шөнө үргэлжилж, цуст тэмцлийн дунд эцэстээ Японыг ялж, Долоннуурыг эргүүлэн авав. Ялалтын дуун газар сай үгүй цуурайлж, цэрэг ардын царайд инээд бялхсан тэр цаг үеийг хэлэхэд үг цөөдөнө. Долоннуурыг эргүүлэн авсан дайн бол Цахарын ард түмэн Дундад улсын эв хамт намын удирдлага дор Японыг эсэргүүцэх Дунддын нэгдмэл франтад эрс шуурхай оролцсон, дайчин омог зориг илрүүлсэн нэг удаагийн ялалтын дайн гэж тухайн үед өндөр үнэлэгдсэн билээ.
