solongonews
Өвөр Монгол оюутнуудын “Сар Шинийн Концерт”-ын зураг авалт дууслаа
2015-11-29 23:27
Монгол Улсад суралцаж буй Өвөр Монгол оюутнуудын сар шинэд зориулсан концертын зураг авалтын ажил 11 дүгээр 29-нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө.

Тус концерт нь хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд Өвөр Монголын залуу Цацралт, Монгол Улсын Малчин телевизтэй хамтран зохион байгуулж байна. Мөн Малчин телевизийн найруулагч Бямба ерөнхий найруулагчаар, Цацралт продюссерээр тус тус ажилласан байна.

Мөн концертын зураг авалтыг Тэрэлж дэх Бумбан тал амралтын газарт хийсэн бол хэсэг үзэгдэл нь Чингисийн талбай болон Их Засаг сургуулийн концертын танхимд болжээ.

Монгол Улсад соёл урлагийн чиглэлээр сурч буй 20 гаруй Өвөр Монголын оюутнууд оролцож, ардын дуу, нийтийн дуу, язгуур урлаг, тоглоом наадгай зэрэг хөтөлбөрөөр явагджээ. Мөн оролцогчид нутаг нутгийнхаа дээл хувцсаар гоёсон нь бас нэгэн онцлог байлаа.

Цацралт хэлэхдээ: - Монгол Улсад урлаг соёлын чиглэлээр сурч буй дүү нар маань мэргэжлийн тал дээр маш их зүйл сурдаг ч өөрийн авьяас чадвараа сорих боломж цөөн байдаг. Иймээс дүү нартаа чадлынхаа хэрээр боломж бололцоо олгох зорилготойгоор энэхүү концертыг Малчин телевизтэй хамтран зохион байгуулсан.

Энэхүү концертыг сар шинийн үеэр Малчин телевиз болон Өвөр Монголын Одон Телевизээр үзэгч олны хүртээл болгоно.

Бэлтгэсэн М.Банди, Т.Буянхишиг

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл