solongonews
”Төрийн хар хүмүүс” номын судлан ярилцах хурал боллоо
2016-06-26 21:33
”Төрийн хар хүмүүс” номын хурал.

Өвөр Монголын нэрт зохиолч М.Хасбагана гуайн “Төрийн хар хүмүүс” романыг судлан ярилцах хурал өнөөдөр буюу 6 дугаар сарын 26-ны өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр болж өнгөрлөө. Уг хурлыг Ордос хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Өвөр Монголын шинэ утга зохиол судлах хуралдайнаас зохион байгуулж байгаа юм.

Хурлын үеэр Өвөр Монголын уран зохиол шүүмжлэгчид болон эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 60 гаруй хүн оролцсон бөгөөд романы талаар үзэл бодлоо чөлөөтэй ярилцаж үнэллээ.

М.Хасбагана Ордос хотын Отогийн өмнөд хошууны уугуул. Тэрээр “Алтан гандир” сэтгүүлийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бөгөөд Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүн юм. “Тэр холын бараа”, “Бүсгүй бараан замбуулин”, “Нутгийн халуун шороо”, “Төрийн хар хүмүүс”  зэрэг роман, 20-иод тууж, 100 гаруй өгүүллэг найруулалтай. “Тэмээн дээр танилцлаа” зохиолын түүврээ гаргаж байсан билээ.  “Ордос хурим” хэмээх 18 ангит баримтат киног 2011 онд бүтээгдсэн юм. Зохиогч одоогоор “Шулуун цагаан хайр”, “Өндөрлөг газрын салхи” зэрэг бүтээлээ хэвлэлд өгөөд байгаа юм байна.

 

Зохиогч: Б.Хүүдүүт
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл