Рашаант баг малчдын амьдралыг урлаг соёлоор амьсгалуулах зорилгоор 2009 оноос малчдын дууны тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Харин энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдож байгаа юм байна. Тус удаад нийт 53 оролцогч бүртгүүлэн бэлтгэл уралдаанд ур авьяасаа сорьж, 19 оролцогч шигшээ тэмцээнд үлдсэн ба Авга хошууны ардын авьяастан Бөхбаяр олноосоо онцгойрон тэргүүн байранд шалгарав.
Тэмцээний тухайн талбайд Рашаант багаас “Жаргалант агшин” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж, малчдын гар утсаараа дарсан 157 гэрэл зургийг дэлгэн үзүүлж, хянан шалгаснаар Рашаант багийн малчин Эрдэнэтанаагын "Сүр" нэртэй уран бүтээл тэргүүн байр эзэлсэн байна. Мөн нутгийн буурлуудаар шүүгч хийсэн “Амгалан намаржаа” монгол гэрийн хэрэгсэл тавилгын уралдаанд Санбулаг сумын Эрдэнэтал багийн малчин Амгалангийн монгол гэр тэргүүн байранд үлджээ.
