”2016 Хятадын Шинэ торгоны зам-Шилийнгол аймгийн мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн” азын хорвоо хэмээх алдартай Өвөр Монголын Шилийнхотноо боллоо.
Энэхүү арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч урьж, хөрөнгө оруулах төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болов. Ёслолын үеэр нийт 28 тэрбум гаруй юанийн гэрээ байгуулжээ.
Гэрээний төсөл нь хөдөө аж ахуй, эрчим хүч, химийн үйлдвэр, шилдэг шинэ технологи, тоног төхөөрөмж, шинэ эрчим хүч, цахилгаан бараа бүтээгдэхүүн, технологийн үйлчилгээ зэрэг хүрээний 26 төрлийн төслийг хамруулсан юм.
Гэрээний төслийн ерөнхий байдлыг дөрвөн төрөлд хувааж болох юм.
Нэг. Стратегийн хамтын ажиллагааны төсөл.
Хоёр. Технологийн хамтын ажиллагааны төсөл
Гурав. Бизнес эрхлэгч урьж хөрөнгө оруулах төсөл
Дөрөв. Хонины махны аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төсөл зэрэг багтаж байгаа болно.
Зургийг: Саруулхан
