“Хятадын шинийг санаачилж бизнес эрхлэх Ⅴ тэмцээн”-ний Өвөр Монгол дахь тэмцээн 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд Хөххотод зохион байгуулагдах болсныг энэ сарын 3-ны өдрийн хэвлэл мэдээллийн бага хурал дээр зарлалаа.
Уг тэмцээнийг Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны Хүө Жү дээд шинэ технологийн төв, ӨМӨЗО-ны шинжлэх ухаан технологийн танхим зэрэг 5 албан байгууллагаас санаачлан зохион байгуулсан байна. Тэмцээн нь шинэ материал, шинэ эрчим хүч, эрчим хүчний хэмнэл, био анагаах ухаан, цахим мэдээлэл, нарийвчилсан үйлдвэрлэл, интернэт болон мобайл интернэт зэрэг 6 салбарын эргэн тойронд зохион байгуулагдах аж. Тэмцээнд оролцогчдыг аж ахуйн нэгж болон хувь хүний багийн тэмцээн гэж хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлэхээр болжээ. Тэмцээний дүнд хоёр хэсгээс тус бүр 6 аж ахуйн нэгж буюу хувь хүний багийг шалгаруулах юм байна.
Энэхүү тэмцээн нь Хятад улсын шинийг санаачлахад тулгуурласан хөгжлийн стратегийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн дунд жижиг аж ахуйн нэгжид үйлчилгээний тавцан болон боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ бүх нийгэм, бүх Хятадын ард түмэн шинийг санаачилж бизнес эрхлэхийг дэмжихэд гол зорилго оршиж байна.
