ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ван Жюнь Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөх үед хэлэхдээ: - Өвөр Монгол дараах долоон ажлыг сайн биелүүлнэ гэжээ. Энэ нь тогтвортой өсөлт, хэрэглээний хангалтын бүтцийн өөрчлөлт, хөдөө аж ахуйн ажлыг сайжруулах, өөрчлөлт нээлт болон шинийг бүтээх, ногоон хөгжлийн бодлого, иргэдийн амьжиргааны баталгаа, бат чангаар намаа засах зэрэг болно.
Өвөр Монгол яаж ажиллавал энэхүү долоон асуудлыг биелүүлж чадах вэ? Үүний тухайд Бүх Хятадын Ардын төлөөлөгч Бао Манд, Чан Жюньжэн, Өвөр Монголын Вэньгүн орон нутгийн онцлогтой эко хөдөө аж ахуйн ХХК-ийн мэргэжилтэн Жан Житянь нар өөрийн үзэл бодлоо хуваалцав.
Төлөөлөгч Бао Манд: - Эдийн засгийн хөгжлийн чанар болон ашиг орлого нь гол төлөв бага хэмжээний хэрэглээ, бага хэмжээний нөөц баялаг, байгаль орчны хохирол, бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх, их хэмжээний үр ашиг олох зэргээр илэрдэг бөгөөд өндөр түвшний техник мэргэжлийг агуулсан аж үйлдвэрийн шинэчлэлт, эдийн засгийн ашиг орлогыг ард түмэнд хүртээж, амьдралыг нь сайжруулах зэрэг талаар ч илэрч буй юм гэжээ.
Төлөөлөгч Чан Жюньжэн: - Хөгжлийн бодлогыг шинэчлэх нь ӨМӨЗО-ны төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлийг ахиулж, хөгжлийг хөтлөх нэгдүгээр хүчин зүйл болжээ. Ойрын жилүүдэд ӨЗО нь хөгжлийн стратегийг түлхүү ахиулах бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгжээр гол болгож, зах зээлээр чиг хандлага болгож, үйлдвэрлэлийн ухаантай уялдуулсан техник мэргэжлийн шинийг бүтээх системийг буй болгожээ. Ерөнхийдөө Өвөр Монголын төрийн өмчит аж ахуйн нэгж нь шинийг бүтээх хүчин чадал нь хүрэлцэхгүй, хөрөнгө оруулалт бага, мэргэжилтэн дутагдах зэрэг асуудал оршиж байгаа бөгөөд ажлын арга хэлбэрээ өөрчилж эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Жан Житянь: - Энэ оны Засгийн газрын ажлын тайланд орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, хөдөө аж ахуйг олон хэлбэрээр эрхлэх арга хэлбэрийг буй болгож, хэрэгцээ хангалтын арга хэлбэр нь бидний анхааралд хүрсэн. Ирээдүйд ард түмнийг удирдан аж ахуйн нэгж буюу үйлдвэрийн хэлбэрээр хамтран ажиллахыг урамшуулж, зах зээлтэй уялдан, шилдэг эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэжээ.
Шинэчлэлт, зохицуулалт, ногоон хөгжил, нээлттэй, хамтран ашиг хүртэх зэргээс бусад дээрх долоон ажлыг биелүүлэх нь таван их хөгжлийн бодлогыг Өвөр Монголын хөгжилтэй уялдуулж, энэ оны ажлаа төлөвлөж, ард түмний амьдралд өөрчлөлт оруулах болно.
Өвөр Монголын долоон даалгавар
2016-03-13 20:01
Өвөр Монголын долоон даалгавар
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
