solongonews
Өвөр Монголын хэмжээнд “Хоёр гэрчилгээг нэгтгэх” бүртгэлийн загварыг хэрэгжүүлнэ.
2016-11-17 23:45
Өвөр Монголын хэмжээнд “Хоёр гэрчилгээг нэгтгэх” бүртгэлийн загварыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлнэ.

Энэ сарын 17-нд зохион байгуулагдсан ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр зарласнаар, 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Өвөр Монголын хэмжээнд хувийн үйлдвэр худалдааны өрхөд “Хоёр гэрчилгээг нэгтгэх” бүртгэлийн загварыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ нь гол төлөв өмнөх үйлдвэр худалдаа, татварын салбарын байгууллага нэгжээс хувийн үйлдвэр худалдааны өрхийн бизнесийн тусгай зөвшөөрөл, татварын бүртгэлийн гэрчилгээг тус бүр батлан тараадаг байсан дүрмийг өөрчилж, үйлдвэр худалдааны салбарын байгууллага нэгжээс аж ахуйн нэгж болон бусад зохион байгуулалтын нэгдсэн нийгмийн итгэмжийн код бүхий ганц нэг бизнесийн тусгай зөвшөөрлийг хувийн үйлдвэр худалдааны өрхөд бие дааж батлан тараах болно.

Мөн бүртгүүлэх үйл явцыг амар хялбар болгох, гэрчилгээний чадварыг нэгтгэх, мэдээ мэдээллийг хуваалцах, хянан шалгах, удирдах болон үйлчилгээ үзүүлэх чадварыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой аж.

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл