Өвөр Монголын Их Сургууль Компьютерийн шинжлэх ухааны сургууль ойрын өдрүүдэд “Оюун” монгол үсэг засварлах системийг судлан гаргасан байлаа. Уг систем нь монгол үсгийн дүрс ижил үсгийн кодын алдааг залруулж,олон дуудлагатай үгийг ялгах,дагаврын алдааг залруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж чаддаг. Тэгэх мөртлөө ташаа үсгийг ялган таних болон алдааг залруулах нурам 97 хувиас дээш хэмжээд хүрсэн байна.

“Оюун” монгол үсэг засварлах систем нь одоогийн хэрэглэж бий монгол үсгийн олон улсын стандарт кодод оршиж байгаа их хэмжээний дүрс ижил үсгийн кодын алдааг залруулах болон дагаврын алдааг залруулах тал дээр ихээхэн нөлөө үзүүлж чадах болно.Мөн монгол үсгийн олон улсын стандарт кодыг стандартжуулах болон зөв оновчтой хэрэглэхэд чухал ач холбогдолтой аж.
Та бүхэн “http://mc.mglip.com:8080”сайтын хаягаар уг системийг ашиглаж болох боломжтой.
