Зарууд хошуу нь 17500 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 315000 хүн амтай. Хятад, Монгол, Хотон зэрэг нийт 13 үндэстэн Зарууд нутагт ажиллаж амьдардаг бөгөөд үүний 49.2 хувь Монгол үндэстэн болно. Уг хошуу нь Монгол үндэстний соёл урлагаа сайн хадгалан уламжилж ирсэн бөгөөд “Үлгэрийн өлгий”, ”Үндэсний ардын соёл урлагийн нутаг”, ”Үндэсний дуу урлагийн нутаг” болон ”Үндэстний бар зургийн нутаг” хэмээх нэр алдартай билээ.
Зарууд хошууны Улаанмөчир нь Монгол Улс, ОХУ болон Бээжин, Тяньжинь зэрэг улсын дотоод гадаадын улс орнуудаар олон удаа тоглолт хийж явсан түүхтэй юм.
Соёл урлагийн түүхэн уламжлалтай учир Зарууд хошууны Намын хороо, Засгийн газраас “Зарууд хошууны үндэстний соёлын тоглолтын Хөххот дахь тоглолт”-ыг санаачлан зохион байгуулахаар болсон билээ. Тоглолт нь дуу, бүжиг, үлгэр холбооны тоглолт болон Зарууд хошууны бар зураг, гэрэл зураг, уран хатгамлын үзэсгэлэн зэрэг агуулгын хүрээнд энэ сарын 7,8-нд Өвөр Монголын Ардын урлагийн театрт тоглохоор болсон байна.
