solongonews
Мал аж ахуйн шилдэг шинэ техник технологийн форумд эрдэмтэд юу хэлэв
2016-07-20 11:29
“Мал аж ахуйн шилдэг шинэ техник технологийн форум”

”2016 Хятадын Шинэ торгоны зам-Шилийнгол аймгийн мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн худалдаа” арга хэмжээний чухал агуулга болох “Мал аж ахуйн шилдэг шинэ техник технологийн форум” 7 дугаар сарын 19-ний өдөр Шилийнхотод боллоо.

Энэхүү форумын үеэр Хятад улсын Чинхуа Их Сургуулийн профессор Ли Жянто болон Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны ахлах мэргэжилтэн Д.Одгэрэл, Шанхайн цахилгаан барааны компанийн захирал Дү Юнгийг урьж илтгэл тавиулсан юм. Ли Жянто профессор мал аж ахуйн шинэ брэндийг Хятадын зах зээлд гаргах талд оршиж байгаа асуудал, хандлага, мөн шийдэх арга замын талаар бодит зүйл дээр тулгуурлан ярьсан юм. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны ахлах мэргэжилтэн Д.Одгэрэл Монгол Улсын шинжлэх ухаан технологийн хүрээний бодлого болон гадаад хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа.

Тэрээр хэлсэн үгэндээ: - Монгол Улс малын чанарыг сайжруулах, таваарлаг байдлыг өсгөх, мал маллах арга хэлбэрийг өөрчлөх талд маш анхаарч ажиллаж байна. Тухайлбал, интернэтээр мал хянаж харах, мал усалгааны системийг бүрэн автоматжуулах талд эрдэмтэд ажиллаж байна. Малын чанарыг сайжруулах нь зөвхөн тухайн орны асуудал биш. Хил дамнасан бүс нутгийн хэмжээнд асуудлыг шийдэх хэрэгтэй юм. Хөрш орнуудын сайн малын цусаар Монголын малын цусыг сайжруулах, Монголын малын цусаар хөрш орнуудын малын цусыг сайжруулах талд идэвхтэй ажиллах хэрэгтэй байна гэсэн юм.

Мэргэжилтнүүдийн илтгэл мал аж ахуйн экологийн, бохирдолгүй, өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн гаргаж, өртгийг нь нэмэгдүүлэх талд арга зам зааж тус дэм болох нь гарцаагүй юм.

 

Зохиогч: Saraa
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл