solongonews
Хотын иргэдэд таашаагдсан хөдөөгийн амьдрал
2016-08-24 11:26
Хот шиг хөдөөгийн амьдрал

Наймдугаар сарын Хөлөнбуйрын тал нутагт “Арвыг хамруулах” төслийн амжилт бүтээл элбэг тансаг.

Залан айл хотын Чингис хаан суурингийн Лин Хан тосгонд очиход цэвэр тэгш авто замын хоёр хажуугаар жигдэрсэн байшин, өргөн тэгшхэн соёлын талбайд хүүхдүүд нь баяр жаргалтай тоглон наадаж, томчуул нь өөртөө үйлчлэх дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ сонгон авч харагдана. Энэ бүхэн тосгоны иргэдийн амьдрал аргагүй л сайжирсан гэдгийг харуулна.

- Манай тосгонд “Арвыг хамруулах” төсөл үндсэндээ хэрэгжиж дууслаа. Тосгоны иргэд “Арвыг хамруулах” төслийн хүртээсэн жаргалтай амьдралыг эдэлж байна. Зам засах ажлаас жишээлээд ярихад өмнө нь манай тосгоны хүүхнүүд өндөр өсгийтэй гутал өмсдөггүй, энхэл донхол шороон замтай байлаа. Одоо энэ уужим гудамж талбайгаар явахад тоос шороо харагдахгүй болжээ гэж тосгоны дарга сэтгэл хангалуун ярьж байв.

Лин Хан тосгоны өөрчлөлт нь Залан айл хотын “Арвыг хамруулах” төслийн амжилтын нэгэн өнгө төрх болно.

Одоогоор тус хот 687 километр гудамж талбайг тохижуулах ажлын үүргийг биелүүлэн, 75 километр шинэ зам, тойрог замын асуудлыг шийджээ. 7877 хуучин байшинг өөрчлөн засжээ. 102 сая юанийн хөрөнгө оруулж, 1.55 сая мод тарьж, 360 мянган цэцэг суулгажээ. Замын гэрэлтүүлэг 1100 угсран, 125 нийтийн жорлон барьж, 81 худаг, 89 талбай байгуулжээ.

Эдгээр тоо баримтууд нь зөвхөн тооны жагсаалт төдий биш. Харин Хөлөнбуйр хотын хөдөө тосгоны суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт болон олон нийтийн үндсэн үйлчилгээ сайжирсныг гэрчилж байгаа юм.

“Арвыг хамруулах” төслөөр хөдөө орон нутгийн үндсэн бүтээн байгуулалт, хүрээлэн буй орчин сайжирлаа. Цэвэр агаар, бохирдолгүй идээ ундаа зэргээс хөдөө тосгонд суурьшихад таатай болж, тэтгэвэрт гарсан хотын зарим ахмадууд хөдөөнөөс байр байшин худалдан авч, хашаа хороондоо ногоо тарьж, хөдөө тосгонд амьдарч эхэлсэн байна хэмээн тосгоны дарга тосгоны шинэ өөрчлөлт шинэчлэлтээр бахархан ярина.

 Энэ бүхэн “Арвыг хамруулах” төслийн амжилт бүтээл, үр шим нь билээ.

 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл