solongonews
Дундад, Монгол хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлнэ
2015-07-10 15:45
Дундад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлнэ.

Өвөр Монголын Шинэ Барга баруун хошууны Суртал ухуулгын албанаас санаачлан Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Хөгжимт драмын театруудтай хамтран зохион байгуулсан Дундад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөл, соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой “Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах вэ” дууны тэмцээнийг мэргэжлийн бус дуулаачдын дунд 5 дугаар сард зарласан юм. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шигшилтээ Дорнод аймгийн төв Чойбалсан хотын аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулсан байна. Уг тэмцээн нь хоёр үе шаттайгаар явагдах болно.

Тэмцээний эхний шатанд шалгарч үлдсэн 9 оролцогч шийдвэрт шатны шалгаруулалтын гала концертод оролцохоор 2015 оны 7 дугаар сарын 17-нд Өвөр Монголын ШББХ-ны Алтан-Эмээл сууринд ирнэ. Шийдвэрт шалгаруулалтын гала концерт нь 7 дугаар сарын 17-ны үдэш 19:00 цагт ШББХ-ны Алтан-Эмээлийн Залуучууд төвд болно. 

Зохиогч: Цэнгэл
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл