
Энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн нарийн бичгийн дарга Бү Шяолинь ӨЗО-ны засгийн газрын төлөөлөгчдийн багийн хамт Хонконг хотноо аж ахуй арилжааны хамтын ажиллагаа ба танилцуулах цуврал үйл ажиллагаа зохион байгуулж, Хонконгийн бүх салбарын хүмүүст Өвөр Монголын хөгжлийн давуу тал, халамж үйлчилгээний төрийн бодлого болон хөгжлийг ухуулан танилцуулжээ. Энэ нь Өвөр Монгол Хонконгийн хамтын ажиллагаа идэвхтэй шинэ үр дүнд хүрэх ач холбогдолтой юм.
Танилцуулах хурал дээр ӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн зөвлөл, Худалдааны явдлын танхим, Аж ахуй мэдээ мэдээллийн зөвлөл, Тариалан мал аж ахуйн танхим, Аялал жуулчлалын товчоо зэрэг 5 салбарын хариуцлагатан Хонконгийн үйлдвэр худалдааны газруудад Өвөр Mонголын хөрөнгө оруулалтын орчин болон бизнесмен урьж хөрөнгө оруулах гол ажлыг танилцуулж, гол хамтын ажиллагааны 45 төслийг танилцуулав.
Үүнд: Суурь төхөөрөмж, аялал жуулчлал, малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт, химийн аж үйлдвэр, төмөрлөг хайлуулах, стратегийн бодлогын чанартай шинээр нэрд гарсан аж үйлс болон үйлчилгээний үйлс зэрэг долоон салбар хүрээ холбогджээ.
“Өвөр Монголын аялал жуулчлалын өнгө төрх зан үйлийг харуулсан үзэсгэлэн” болон үндэстний урлагийн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулж, Өвөр Монголын өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлал, соёлыг танилцуулсан байна.
Хурлаар нийт 44 төрлийн гэрээ байгуулсан бол мөнгөн гүйлгээ, барааны гүйлгээ, аялал жуулчлал, хотын суурь төхөөрөмж, шинэ энерги ба экологийн материал бүтээх зэрэг хүрээнд холбогджээ. Нийт 9.4 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна.
