Өнгөрсөн жил ӨМӨЗО-ы Ордос хотын Далад хошууны Фэн Шүйлян суурингийн Их нарийн тосгоны тариачин Вен Хүкүнь хонь бүрийг 7000 юаниар 70 хар яст хонь худалдан авч тэжээгээд энэ жил арваад төл тоссон байна.

Хар яст хонийг үржүүлэхэд хялбар бөгөөд их ашиг хүртэх боломжтой учир тэрээр Хятадын өмнөд бүс нутаг Юүньнань мужаар тусгайлан хүрч хар яст хонины тухай ойлголт авсан бөгөөд иймэрхүү хонийг үржүүлэхээр шийджээ.
Вен Хүкүнь хотонд байгаа 90 гаруй хүрэн хар өнгөтэй хар яст хонио танилцуулахдаа:
- Ийм хонь ганц Юүньнань мужид л байдаг. Хар яст хонины бүх бие нь бүр эрдэнэ гэж хэлэхэд татгалзах зүйл алга.Хятад улсад л байдаг ‘эрдэнийн хонь’, ‘эмд ордог хонь’ болно. Хар яст хонины махны захад зарагддаг үнэ нь нэг жиндээ /1жин=500г/ 180-300 юань хүрч бий.Хонь бүрээс 40 гаруй жин мах гарна, жиндээ 200 юанийн үнээр тооцвол нэг хар яст хонь 8000 юань хүрнэ.Ерийн байдалд нэг хар яст хонийг 15 сар арчлахад даруй захад гаргаж болно. Би 90 хар яст хониноосоо жилд ядаж 300 гаруй мянган юань олох боломжтой гэжээ. Хар яст хонийг тэжээхэд хялбар, байгальд зохицох чадвар сайтай мөөртлөө амархан гэмтэхгүй гэжээ.

Сонирхуулахад хар яст хонины мах нь маш өндөр ашиг шим, эмчилгээний ач холбогдолтой байдаг. Уураг ихтэй, өөх тос багатай, холестерины агууламж багатай, эрүүл хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Үүнээс гадна хонины мах нь меланинаар баялаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ сайтайгаараа онцлог ажээ.
