Усыг нь уувал эхийг нь мартахгүй
2016-10-14 17:45
“Ундны усны аюулгүй байдлын инженерийн ажлыг хэрэгжүүлэхээс өмнө манайхан худгийн усаар хэдэн үе амьдарсан нь тодорхойгүй. Сүүтэй цай чанасан ч амт нь нэг л сонин байдаг. Одоо рашаан усаар цай чанах болсноор үнэр амт нь содон сайхан болж, илүү хэдэн аяга уудаг болсон шүү ” гэж Алшаа баруун хошууны малчин Мөнхбат сэтгэл хангалуун ярьж байлаа.

Ундны усны аюулгүй байдлын инженерийн ажлыг хэрэгжүүлсэн нь сая гаруй хүний ундны усны аюулгүй байдлыг хангасан байна.
Өмнө нь усны хангамж хүрэлцээ муутай, усны чанар муугаас болж, шүд муудах, үе гишүүний өвчин зэрэг хүнд байдалд автсан малчид их байсан. 2012 оноос эхлэн ӨМӨЗО нь өргөн олон иргэдэд аюулгүй ус хэрэглүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. 2014 онд 800.2 сая юаний хөрөнгө оруулсан бол 2014 онд 1.2 тэрбум юаний хөрөнгө оруулан ундны усны аюулгүй байдлын инженерийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ жилд ӨМӨЗО нь 400.5 сая юаний хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.
Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
