Гаалийн ерөнхий газрын захиргаанаас Мандал боомтод татваргүй барааны дэлгүүр нээх зөвшөөрлийг саяхан өгчээ. Бугат хотын хамгийн анхны татваргүй барааны дэлгүүр үүдээ нээх боллоо.
Бугат хотын гаалийн ажилтан: - Мандал боомт өнгөрсөн жил хоёр талдаа байнгын ажиллагаатай авто замын боомт болсноор Бугат хотын эдийн засаг соёлын гадаадтай харилцах чухал цонх болсон. Энэ жилийн эхний хагас жилд боомтоор орсон ирсэн зорчигчийн тоо 40 мянга орчимд хүрч мөн үеэс 80 хувиар нэмэгджээ. Иймээс Бугат хот, ялангуяа Дархан Муумянган хошууны эдийн засаг худалдаа, аялал жуулчлалын гадаад харилцаа тасралтгүй хөгжиж, Мандал боомтоор нэвтрэх зорчигч нэмэгдсэнээс татваргүй барааны дэлгүүр нээх шаардлага гарлаа гэв.
Боомтод татваргүй барааны дэлгүүр нээснээр Мандал боомтын олон улсын боомтын үйлчилгээг бүтээн байгуулахад чухал нөлөө үзүүлж, зорчигчдод хялбар үйлчилгээ үзүүлэх юм.

