Москва хотоос хөдөлж, Улаанбаатарыг дамжин Бээжин хүрэх Хятад, Монгол, Орос “Цайны замаар дахин аялахуй” олон улсын аялал жуулчлалын вагон 5 дугаар сарын 25-ны өдөр Эрээн хот иржээ.

Тус вагонд ОХУ, Ангил, Герман, Франц, Нидерланд зэрэг 12 улсын 124 зорчигч зорчиж байгаа бөгөөд Ази Европын эх газрыг дамнан, Хятад, Орос, Монгол гурван улсын үзэсгэлэнт байгалийг сонирхох боломжтой. Эрээн хотын Хилийн хяналтын газраас тусгай гарц гарган, зорчигчдод хялбар үйлчилгээ үзүүлсэн байна.

“Цайны зам” нь Фүжянь мужийн Ү-И уулнаас эхлэн, Монгол Улсын Улаанбаатараар дамжин, ОХУ-ын Санкт-Петербург хүрдэг Хятад, Монгол, Орос гурван улсаас хүлээн зөвшөөрсөн худалдааны, аялал жуулчлал эдийн засгийн маршрут болно.
