solongonews
Хятад-Сөнидийн Олон улсын ноос ноолуурын баяр
2016-07-29 11:07
Хятад-Сөнидийн Олон улсын ноос ноолуурын баяр боллоо.

Хятад-Сөнидийн Олон улсын ноос ноолуурын баяр 7 дугаар сарын 25-аас 26–ны өдрүүдэд Өвөр Монголын Сөнид баруун хошуунд боллоо. Монгол, Бээжин, Шанхай, Гуан Дүн зэрэг газрын 100 гаруй ноос ноолуурын аж үйлдвэр болон Хятад, Монгол хоёр орны ноос ноолуур нэхмэлийн нийгэмлэгийн 300 гаруй төлөөлөгчид тус хурлыг зорин ирсэн бөгөөд ноос ноолуур нэхмэлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны талаар гүнзгий судлан ярилцсан байна.

       Сөнид баруун хошуу нь ноос ноолуурын баялаг их, 60 шахам жилийн ноос ноолуурын аж үйлдвэрийн түүхэн хөгжилтэй нутаг. Одоогоор ноос ноолуурын аж үйлдвэр 32 байгаа бөгөөд жилд 4000 тонн ноос самнан 9 сая ноосон цамц, 130 мянган хонины ноос буюу хонины ноосон хөнжил үйлдвэрлэж байна. Энэ оны ноос ноолуурын аж үйлдвэрийн өртөг 5 тэрбум хүрсэн байна.

       Сөнид баруун хошуу Монголын ноос ноолуурын нийгэмлэгтэй Хятад, Монголын хамтын хөрөнгө оруулалттай компани байгуулж, хоёр талд ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна. Сөнид баруун хошууны Монгол дахь худалдааны газар нээгдэж, Монгол улсаас 1000 тонн угаасан ямааны ноолуур болон 5000 тонн угаасан хонины ноос худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл