solongonews
Азын эмэгтэй боксын аварга шалгаруулах тэмцээн
2015-07-10 18:03
Боксын аварга шалгаруулах тэмцээн

2015 оны Азын эмэгтэй боксын аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 6-14-ний өдөр хүртэл Өвөр Монголын Улаанцав хотод болно. Ойрын өдрүүдэд Улаанцав хотын спортын товчоо тэмцээний бэлтгэл ажилдаа ороод байна.

Азын эмэгтэйн боксчдын аварга шалгаруулах тэмцээн бол Ази тивийн хэмжээний эмэгтэй боксчдын хамгийн дээд хэмжээний тэмцээн болно. Тус тэмцээн нь Улаанцав хотноо зохион байгуулж байгаа хамгийн том бие даасан олон улсын тэмцээн болно. Мөн Дундад улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

 

Дашрамд дуулгахад тус тэмцээнд дэлхийн 30 гаруй улсын 500 гаруй тамирчин, дасгалжуулагч тус хотод хүрэлцэн ирж оролцох юм байна.  

 

Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл