solongonews
МҮБИС-ийн Өвөр Монгол дахь гадаад оюутны холбоо сургуульдаа хандив цуглуулаа
2020-12-09 20:22
МҮБИС-ийн Өвөр Монгол дахь гадаад оюутны холбоо сургуульдаа хандив цуглуулаа.

МҮБИС-ийн Өвөр Монгол дахь гадаад оюутны холбооноос 12-р сарын 07-ы өдөр Монголын Үндэсний Боловсролын Их Сургуульд хандивласан тахлын эсрэг эд бараа, хандивын мөнгийг Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт хүлээлгэн өглөө.

Нийт 53 багц хандивын эд барааг тус улсын өнцөг булан бүрээс ирсэн МҮБИС-ийн Өвөр Монгол дахь гадаад оюутны холбооны гишүүд Эрээн хотод шуудангаар илгээжээ. 

Монгол Улсад цар тахал газар авч буй энэ үеэр оюутнууд өөрсдийн их сургуульд санаа тавьж байгаа нь өөрсдийн үйлдлээрээ сургуульдаа талархал илэрхийлсэн явдал байв. Мөн оюутан залуусын нийгмийн хариуцлагыг харуулах сайн үйлс юм. 

Энэ удаад нийт 17800 юань цуглуулжээ. Хандивт эмнэлгийн нэг удаагийн маск 48950, KN95 эмнэлгийн маск 5100, нүдний шил 30, духны термометр 40, эмнэлгийн бээлий 1140, ариутгалын 33 хэрэгсэл багтжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ЭРЭЭН ХОТЫ СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл