solongonews
Эрээнхотын 1-9 дүгээр сарын аялал жуулчлалын хүлээн авалт, орлогын байдал
2016-10-16 21:09
Эрээнхот 2016 оны 1-9 дүгээр сард улсын дотоод, гадаадын 1.528 сая жуулчин хүлээж аваад байна.


    Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.23 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба бүтэн нэг жилийн үүргийн 77.2 хувийг гүйцэтгэсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн 3.371 тэрбум юаний аялал жуулчлалын орлого олж, өнгөрсөн жилийн мөн үеэс 12.1 хувиар нэмэгдсэн ба орлогын төлөвлөгөөнийхөө 77.8 хувийг биелүүлэв. Үүнд, улсын дотоодын 864 мянган хүнийг хүлээн авч, өнгөрсөн жилийн тооноос 8.9 хувиар илүү байж, орлого нь 1733.91 сая юань, өнгөрсөн жилийн мөн үеэс 23.9 нэмэгдэв. Гадаадын 664 мянган жуулчдыг хүлээн авсан ба энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Аялал жуучлалын ерөнхий орлого нь 259.971 сая ам.доллар байж, өнгөрсөн жилийн мөн үеэс1.85 хувь нэмэгдсэн байна.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Эрээнхотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл