
Энэ сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Гуандүн мужид очиж, хөрөнгө оруулалт, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж, Өвөр Монголын Засгийн газар нь Гуандүн мужийн Засгийн газар болон Хятадын Гуан Хэ групптэй тус тус стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бү Шяолинь ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газрын нэрийн өмнөөс Гуандүн мужаас олон жилийн турш Өвөр Монголд үзүүлсэн дэмжлэг туслалцаанд баяр талархлаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Өвөр Монгол болон Гуандүн мужийн солилцоо, хамтын ажиллагааны байдлыг тойм эргэцүүлжээ.

Тэрбээр хэлэхдээ: - Өвөр Монгол болон Гуандүн муж нь аялал жуулчлал, соёл зэрэг орчин үеийн үйлчилгээний аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Өвөр Монголын аялал жуулчлалын соёлын брэндийг Хятад улс буюу дэлхийд танилцуулахыг хүсэж байна гэжээ. Интернэт датагийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Өвөр Монголын дата төвийн давуу талыг Гуандүн мужийн үйлчилгээний чадварын давуу талтай уялдуулъя. Орчин үеийн мал аж ахуй, тариалангийн салбарт бохирдолгүй малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулж, бүтээгдэхүүнээ хүргэх ба борлуулах системийн бүтээн байгуулалт зэрэг талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хятад болон Европ чиглэлийн төмөр замаар дамжуулан хоёр орны гарц, боомтоор индэр болгож, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг сайжруулна. Шинжлэх ухаан, техник мэргэжил болон мэргэжилтэн бэлтгэх салбарт мэргэжилтний солилцоо, хамтын ажиллагааны индэр байгуулж, мэргэжилтэн бэлтгэх болон нөөц баялгийг хуваалцах тогтолцоог байгуулъя.
Өвөр Монголын зүүн бүс нутгийн аймаг хот болон Гуандүний холбогдох хотын ажил хэрэгч хамтын ажиллагааг сайжруулж, Хятадын зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн бодлогод хамтран хувь нэмрээ үзүүлье гэжээ.
