solongonews
Шилдэг үүлдрийн малыг харьцуулан шалгаруулав
2016-07-21 11:16
Шилдэг үүлдрийн малыг харьцуулан шалгаруулав.

”2016 Хятадын Шинэ торгоны зам-Шилийнгол аймгийн мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн худалдаа”-ны чухал нэг агуулга болох шилдэг үүлдрийн малыг харьцуулан шалгаруулах арга хэмжээ 7 дугаар сарын 21-ний өдөр Шилийнхотын Ханийн-Уулын малын арилжааны төвд боллоо.

7 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлсэн энэхүү арга хэмжээ нь гурван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд симентар эр тугал, симентар эм тугал, Үзэмчин, Цахар, Сөнид үүлдрийн шүдлэн эр эм хонь, Үзэмчин, Цахар, Сөнид үүлдрийн эр хурга зэрэг 12 төрөлд харьцуулан шалгаруулалт жийж, Шилийнгол аймгийн Мал Аж Ахуйн газрын долоон тусгай мэргэжилтэн шүүгчээр ажилласан байна.

Шилийнгол аймаг нь энэ төрлийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд жилд нэг удаа, хошуу сумны хэмжээнд 2-3 удаа зохион байгуулдаг байжээ. Малын харьцуулан шалгаруулалт нь малын үүлдрийг сайжруулахад хүчтэй нөлөөлөхөөс гадна зах зээлийн үнэ өртгийг ч нэмэгдүүлдэг байна.

“Энэ удаагийн шалгаруулалтаар Шулуунхөх хошууны B60120 номерын бяруун бухыг 13500 юанийн өндөр үнээр худалдлаа” хэмээн Шилийнгол аймгийн Аж Ахуйн Товчооны Мал Аж Ахуйн салбарын дарга Ивээлт ярилаа.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл