solongonews
Улаансухай нуурын тухай учиртай ярилцлага
2020-12-10 20:22
Улаансухай нуурын тухай учиртай ярилцлага.

Өвлийн эхээр хараахан хөлдөөгүй Улаансухай нуур хөх тэнгэрээ тольдон  цэнхэртэж, өртөөлөн буусан нүүдлийн шувууд зэгс хулсны нөмөрт нь хоргодон ганганалдана.

11-р сарын 16-ны өдрийн үдээс хойш бид Улаансухайн өмнө эрэгт байрлах ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Эрдэнэбулаг сумын Арц багийн намын нарийн бичгийн дарга Соёлтынд айлчилсан билээ.
- Улаансухайн ойролцоох бүс нутгийн ногоон байгууламжийн төсөлд манай багийн 60 мянган мү нутаг хамрагдана. Харин сүүлийн өдрүүдэд усан хоолой тавих ажил дууссанаар ирэх жилийн хавраас өвс тарьж, намартаа хадлан авах боломжтой болж, багийн 40 гаруй малчин айл шууд ашиг хүртэх болсон гэж бид Улаансухай нуурын тухай ярилцлагаа эхлүүлсэн юм.
- Арваад жилийн өмнө нуурын ус бохирдон, өмхий үнэр хамар цоргидог болохоор хаврын улиралд нуур гэссэнийг гэрээсээ гарахгүйгээр мэддэг гэж нуур бараадаж өссөн Соёлт Улаансухайн бохирдлын тухай танилцууллаа.
Тухайн үед Улаансухай нуураас гурван газар зайтай байсан Арц багийн иргэд суух ч биш нүүх ч биш арга барагдаж байсан юм. Өнөөдөр болоход багийн малчид харин Улаансухайн эко байгаль орчин сайжирсны үр ашгийг хүртсэн.
ХКН-ын XVIII их хурлаас хойш байгаль орчны хамгаалалтыг маш их хүндэтгэж, өөртөө засах орноос Улаансухай нуурын байгаль орчныг сайжруулах ажлыг бэхжүүлснээс Улаансухай тунгалаг нуур болж, нүүдлийн шувууд олширч, хөрсний чанар ч сайжирсан. Соёлт:
- Нуурын эко орчин сайжирснаар тарианы газар хужиршихаа больж, тариа төмсний ургац авах нь ч нэмэгдэж байна. Үүнээс гадна бид жуулчдад зориулж 60 малчин өрхийг нүүлгэн, зочид буудал байгуулсан ба мах, цагаан идээ, хоол хүнсний бүтээгдэхүүн борлуулж, мал аж ахуйн салбараа Улаансухайн аялал жуулчлалын салбартай уялдуулан хөгжүүлсэн.
Өнөөдөр Арц багийн ядуу буурай гэр бүл бүгд ядуурлаас ангижирч, багийн 134 мал аж ахуйн эхэлдэг айлын жилийн дундаж цэвэр орлого 30000 юань хүрэхгүй байснаасаа өнгөрсөн жил 50000 юаниас давжээ. Хүрээлэн буй орчин сайжрахыг дагаад бохирдолгүй хөгжил нь эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болж чаддагийг Улаансухай нуур ойролцоо аж төрдөг малчин өрхийн амьдрал хамгийн сайн гэрчилнэ.
- Эдийн засгийг хөгжүүлэх нь ардын амьжиргааны төлөө юм. Байгаль орчныг хамгаалах нь мөн л ард иргэдийн амьжиргааны төлөө юм. "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд тогтоосон эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилго нь эко байгаль орчны бүтээн байгуулалт шинэ амжилтад хүрч, үйлдвэрлэл амьдралын арга хэлбэрийг бохирдолгүй болгон өөрчлөх ажлыг бэхжүүлж, нөөц баялгийн төлөвлөлтийг зохицуулан, бохирдлыг гадагшлуулах ерөнхий хэмжээг багасгаж, байгаль орчны аюулгүй байдлыг бий болгон, хот хөдөө бүс нутгийн суурьших орчныг сайжруулна. Эдгээр нь Арц багийн эко байгаль орчныг сайжруулах ажилд хүчтэй дэмжлэг болж, багийн 24 намын гишүүний эрч хүчийг нэмсэн гэлээ.
Сонирхуулахад Хэ Шинь компанитай хамтран ажиллан үйлдвэрийн газар байгуулан, ирэх жил ашиглалтад оруулж, багийн хамтын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх бөгөөд малчдын тарьсан эрдэнэ шишийг захын үнэ ханшнаас өндөр түвшнээр худалдан авч, орлогыг нь нэмэгдүүлнэ. Багийн уг нь байсан усан цөөрмийг дахин ашиглалтад оруулна. Улаансухай нуурын аялал жуулчлалд зориулсан байгууламжуудаа дахин өөрчлөн байгуулна. Төслийн дагуу багийн морин уралдааны талбайгаа засан шинэчилж, малчдын соёлын амьдралыг баяжуулахын дээр Улаансухайн аялал жуулчлалын салбарт үйлчлүүлнэ зэрэг нь “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд дахь Арц багийн ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө ажээ.

Зохиогч: ГУА, ХАЙРХАН, ТӨГСБИЛЭГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл