
Энэ жилийн Улсын амралтын долоо хоногоор цаг агаар хүйтэрсэн ч захын худалдаанд хүн зон олон байлаа.10-р сарын 8-ны өдөр Эрээнхотын Аялал жуучлалын товчооноос танилцуулснаар, Улсын баярын амралтаар Эрээнхотын захын худалдаа аюулгүй байдлыг хангасан ба хүн олон байна. Эрээнхот 41.2 мянган жуулчныг хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8.42 хувиар нэмэгдсэн. Аялал жуучлалын орлого 57.11 сая юаньд хүрч, орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс 27.3 хувиар өсчээ.
Улсын баярын хугацаанд Эрээнхотын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, автобусны буудалд жуулчид олноор цугларан, Улсын хаалга, Үлэг гүрвэлийн геологийн парк зэрэг газруудыг сонирхож байлаа.
