2015 оны 7 дугаар сард Дундад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын аймгийн тамгын газрын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс ШББХ-ны ой шугуй, аж ахуй, ус ашиглалтын товчооны дарга Ван Чүэн, Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын ИТХ тэргүүлэгч Батбаяр, Чойбалсан хотын тамгын газрын дарга Хандсүрэн зэрэг удирдлагууд Дундад, Монголын нөхөрлөлийн ой, зулзаган модны хүрээлэн бүтээн байгуулах үйл ажилд саналаа солилцож, шинжилгээ судалгаа хийсэн байна.
Хамтран ажиллах зөвлөгөөнд:
Нэг. Хошууны ой шугуй, аж ахуй, ус ашиглалтын товчоо болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын зулзаган модны хүрээлэнгийн үндсэн тоног төхөөрөмжийн байдалтай танилцана. Мөн Монгол Улсын Дорнод аймгийн удирдлагуудын хамт Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны “Далай” улсын ой шугуйн талбай, зулзаган мод ургуулах газар, хүнсний ногооны хүлэмж зэрэг газруудаар шинжилгээ судалгаа хийнэ.

Хоёр. Дундад, Монголын нөхөрлөлийн ой, зулзаган модны хүрээлэнг бүтээн байгуулахад гүнзгий судалгаа шинжилгээ хийж, зулзаган модны хүрээлэнг бүтээн байгуулах ажиллагааг сайтар хийхийн тулд мод тарьж ургуулах улиралд Дундад улсын мэргэжилтэн Монгол Улсад очиж ажиллах буюу Монгол Улсаас төлөөлөгч томилон сургалтад хамруулна.
Гурав. ШББХ-ны ой шугуй, аж ахуй, ус ашиглалтын товчоо тогтсон цагт холбогдол бүхий мэргэжилтнүүдээ зохион байгуулж Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын зүлэгжүүлж ногооруулахыг талыг шинжин судалж, зулзаган модны хүрээлэнг бүтээн байгуулахаас өмнөх бэлтгэл ажлыг хийнэ.


Энэ үйл ажиллагаа нь хоёр улсын хамтын ажиллагааг нэг алхам ахиулж, хоёр улсын хоёр газар орны зүлэгжүүлэх, ойжуулах бүтээн байгуулалтын ажилд зохих үр дүнгээ өгч байна.
