solongonews
Өвөр Монголын ган гамшгийн байдал хүнд ноцтой байна
2016-08-24 17:07
Өвөр Монголд ган гамшгийн аюулаас болж 4 сая гаруй ард иргэд хүндрэлд учирч, гангаас үүдсэн эдийн засгийн хохирол 8.3 тэрбумд хүрчээ.

         ӨМӨЗО хүнд ноцтой ган гамшигт хандуулан Хятадын үндэсний гамшгийн хохирлыг багасгах комисс, Ардын явдлын яам 22-ны өдрийн 17 цагт гамшгаас аврах улсын IV зэрэглэлийн төслийг яаралтай хэрэгжүүлж, ган гамшгийн хүндрэлд учирсан бүс нутагт ажиллах баг томилон, гамшгийн байдалтай танилцах, гамшигт нэрвэгдсэн иргэдийн амьдралд туслах ажлыг хийж байна.

        Өвөр Монголын Ардын явдлын яам мэдээлснээр, энэ зунаас хойш Өвөр Монголд хэт халалт үргэлжилж, ялангуяа зүүн бүс нутагт гантай байгаа бөгөөд Шилийнгол аймгаас зүүн аймаг, тэрчлэн Хөлөнбуйр хотын хэсэг газарт халууны хэм +44.1 хэмд хүрч, түүхэн тэмдэглэлийг эвдсэн байна. Өвөр Монголын цаг агаарын тэмдэглэлд тэмдэглэгдсэн хамгийн хүнд ган гачигтай жил боллоо гэжээ.

     Бүртгэлээс үзвэл, 22-ны өдөр болтол, гангийн гамшигт Улаанхад хот, Хянган аймаг, Түнляо хот, Шилийнгол аймаг, Хөлөнбуйр хот зэрэг 9-н аймаг хотын 55 хошуу шянь дүүргийн 4 сая гаруй хүн гангийн гамшигт учирч, гангаас болсон эдийн засгийн хохирол 8.3 тэрбумд хүрчээ.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : CNR
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл