

“Умард хилийн тэнгэрийн зам” тал нутгаар хувийн машинаар аялах маршрутын баруун бүс нутгаар аялах маршрутыг 7 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор эхлүүллээ.
Уг аяллын шугамын нийт урт 5000 гаруй km бөгөөд Хятад улсын хамгийн урт G303 муж хоорондын хурдны замд тулгуурлан Хөлөнбуйрын тал нутгаас эхлэн Алшаа аймаг хүрэх болно. Аяллын хугацаанд тал нутгийн түүдэг галын үдэшлэг, хувийн машинаар аялан жуулчлах хөгжлийн талаар судлан ярилцах хурал, малчдын амьдралтай танилцах зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.
Тус аяллын үйл ажиллагаа нь нэг сар шахам үргэлжлэх юм байна. Зүүн бүс нутгийн маршрутад Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Тунляо хот, дунд бүс нутаг Тунляо хот, Шилйингол аймаг, Улаанхад хот хамрагдсан бол баруун бүс нутагт Хөххот, Бугат хот, Ордос хот, Ү Хай хот, Баяннуур хот, Алшаа аймаг хамрагджээ.
