solongonews
Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэн Өвөр Монголд айлчилж байна
2016-03-16 19:19
Сэтгүүлчдийн аялал 3 дугаар сарын 22-ны өдөр болтол үргэлжилнэ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаатараар ахлуулсан 20 гаруй сэтгүүлчээс бүрдсэн Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэн 3 дугаар сарын 16-ны өдөр Өвөр Монгол дахь аяллаа эхлүүллээ.

Өвөр Монголын музейд

Хөххотын үндэстний туршилтын сургууль дээр

Сэтгүүлчийн баг 16-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын музей болон Хөххотын үндэстний туршилтын сургуультай танилцав. Мөн өдрийн үдээс хойш Өвөр Монголын радио телевиз, Өвөр Монголын Өдрийн Сонины Хороогоор айлчилж, радио телевиз, сонин сэтгүүлийн хэвлэх үйлдвэрээр зочлов.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос “Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний уулзалт”-ыг зохион байгуулж, хоёр орны сэтгүүлчид санал бодлоо солилцлоо.

Өвөр Монголын радио телевиз хороо-д

Сэтгүүлчдийн аялал 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Бугат, Ордос хотоор аялах юм байна.

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны хэвлэх үйлдвэрт

Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл