\nАрван тавны сар
\n( Өнөөдөр бол билгийн улирлын таван сарын арван таван юм )

Арван тавны тэргэл ногоон сар
Асарын наравчин дээр аймран эрэгцүүлээр
Асгарах туяанд нь уусан шингэх би
Алсад ниссэн бодлынхоо жигүүрээс хийсэн сэтгэмжилнэ
Гэрэл туяа гэгч амь насны эх бүрэлюү учир
Гэгээн ертөнцийн зүсийг түүнээр олзуурхан харж байгаа биш үү,
Гэр бүхний үүдэнд дулайх сарны туяаг би
Гэдийж ганц хувиндаа л өмчирхөхийг харамнан сананам.
Харч дахин мишилзэх зүсийг нь лавлан байж
Хамгийн хайртай амраг хүмүүстээ л түгээхийг ч бодно,
Сэтгэл гэдэг хязгааргүй хомхой бөгөөд шунахай тулд
Сэрэл дотор минь биеэ зэмлэсэн инээд ч дурайна, хөөрхий!
Зун болсоор сарны өнгө ногоон болчих билээ,
Зуд болсоор харин эсэргээр хөх болчих билээ ,
Золтой үед өнгөтэй мөнгөн цагаан болчих билээ,
Зүйлийн загварыг зураглаж чадах нь зөвхөн саран л билээ …
Баярын үүдэнд тэр хэзээд өегийн шандуурал билээ,
Бахдалтай мөчид дандаа ер ундлагийн ханхал билээ,
Баян тансаг ханамжийн үзүүрт тослогийн халгилал билээ,
Байнга миний амраг мэт ханийн жаргалан ч билээ.
Бачман модны шүүс мэт амтархалын дээд билээ,
Багын үерхсэн найз мэт эрэгдэлийн сайхан билээ,
Төгрөг болохдоо далай цэнхэр рашаан ундаа билээ,
Дундарч одохдоо уйтгарыг өдөөх шорвог гашуун ч билээ.
Ээжээ дурсахдаа туяанд нь мэгштэл зогсох дуртай би,
Ээдрээт явдлыг гэгээд ньтунгааж удтал сових дуртай би,
Ээлтэй гэрлийг нь сархдад гэмнэж ганц хөнтрөн жаргадаг юм би,
Үүлтэй шинэдийн сургийг нь эрээд гансран зовдог ч юм би.
Арван тавны сар бал бурам мэт амсан амсан жаргахуй билээ,
Баатар омог ч мэт ид эрчийг олгодог билээ,
Яруу баясгалан ч мэт наргихын амраг дугариг билээ.
Хайрлалтай сайхан аа, хайрлалтай сайхны цацрах ундрал
Арван тавны саран…
