Шилийнгол аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Лүө Чин Эрээн хотод суугаа Монгол Улсын Техникийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүүтэй 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, хоёр талын хилийн хяналт шалгалт, хорио цээрийн хамтын ажиллагааг чангатгаж, Монгол Улсын мал аж ахуйн бүтээгдэхүүн, бэлчээрийн өвсийг Эрээн боомтоор дамжин Хятад улсад экспортлох зэрэг талаар ярилцсан байна. Лүө Чин:
- Монгол Улс мал аж ахуйн бүтээгдэхүүний баялаг нөөцтэй. Тэжээлийн чанар сайн байдаг бол Эрээн хот зам тээвэр хялбар, дэд бүтэц сайн зэрэг байршлын давуу талтай. Салаа туурайтан импортлох талаар Эрээн хот дээд шатны хяналт шалгалт, хорио цээрийн албанд тусгасан юм. Монгол Улсын Замын-Үүд боомтод тусгаарлагдсан газар байгуулж, Хятад, Монгол хоёр тал хамтран хорио цээрийн аюулгүй байдлыг баталсны дараа Эрээн боомтоор Хятад улсад экспортлох болно. Өвс импортлох тал дээр Эрээн хот Хяналт шалгалт, хорио цээрийн стандартын дагуу утах агуулах байгуулж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төсөвлөн, импортолсон өвсийг утах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, өвсний чанарыг батлах ба их хэмжээгээр импортлоход үндэс суурийг тавина. Монгол Улсын техникийн хяналтын товчооноос энэ ажлыг дэмжихийг хүсэж байна. Мөн хамтдаа хоёр орны худалдааг хөгжүүлэн цэцэглүүлнэ гэжээ.
Монгол Улсын техникийн хяналтын товчооны дарга Н.Цагаанхүү Лүө Чинг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд: - Салаа туурайтан импортлох талд Замын-Үүд болон Эрээн боомт Хятад, Монголын худалдааны олон улсын чанартай боомт болох юм. Хорио цээрийн аюулгүй байдлыг батлах тал дээр Монгол Улсад хорио цээрийн хяналт шалгалт хийнэ. Маш түргэн дээд шатанд мэдэгдэж, холбогдолтой ажлыг дэмжихийг зохицуулна. Өвс экспортлох талд Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг гүйцэд хангасан суурин дээр Эрээн боомтоор дамжин Хятад улсад экспортлохыг идэвхтэй дэмжинэ. Хятадын талын хяналт шалгалт, хорио цээрийн газраас хангасан эрсдэлийн үнэлгээний тайланг үндэслэн, Монгол Улсын холбогдох байгууллага нэгж ярилцан зөвшилцсөний дараа Хятад улсад өвс экспортлох ажлыг тууштай хийнэ гэжээ.
