solongonews
Тал нутгийн аялал жуулчлалын наадам эхэллээ
2016-07-24 20:36
Хятад, Монгол, Орос гурван орны жуулчид тал нутгийн соёлын аялал жуулчлалын нутаг Хасухайд 7 дугаар сарын 23-ны үдээс өмнө хуран цугларч, 27 дахь удаагийн тал нутгийн аялал жуулчлалын наадмын хурал болон монгол үндэстний хувцас загварын шоуны нээлтийн ёслолд оролцлоо.

24 аймаг хотын 40 гаруй багийн төлөөлөгчид тэмцээнд оролцож, монгол үндэстний хувцас загварын уламжлал ба орчин үеийн хэв маягийг бүрэн төгөлдөр уялдуулсан загварыг үзэгчдэд сонирхууллаа. Долоо хоног үргэлжлэх энэхүү наадмын үеэр бөхийн барилдаан, морь уралдах зэрэг тэмцээнүүд зохиогдох бол наадмын үйл ажиллагаа үндэстний онцлогийг тод харуулснаараа Хятад, Монгол, Орос гурван орны үзэгчдийн сэтгэлд хүрч байлаа.

    Мөн наадмын үеэр аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, зургийн үзэсгэлэн, эрийн гурван наадмын тэмцээн, тал нутгийн амтат идээний баяр, монгол үндэстний хувцас загварын шоу зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохиогдох юм байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл