solongonews
Наян тавтай ахмадын гуунаас гарсан тэмдэглэл
2020-12-31 15:08
Наян тавтай ахмадын гуунаас гарсан тэмдэглэл.

        ӨМӨЗО-ы Тунляо хотын Хүрээ хошуу гэж гуу ганга олноороо алдаршсан нутаг юм. Хүрээ хошууг алсаас харахад тал газар мэт харагддаг боловч хэдэн арван метр цаашлан зуу гаруй метр гүн, хэдэн газар өргөн гуу ганга хөндөлсөн үргэлжилдэг. Нутгийн хүмүүсийн хэлэхээр, Хүрээ хошуу есөн зуун ер есөн гуутай гэх юм, бас зарим нь есөн мянга есөн зуун ер есөн гуу жалгатай ч гэдэг. Чухам хэдий гуу гангатайг хэн ч бүртгэж үзээгүй боловч гуу жалга болгонд нь нутгийн хүмүүсийн амьдрал тэмцлийн ул мөрийг тамгалсан үлгэр учрал зөндөө бий нь маргашгүй билээ.

- ‘Амьд явбал алтан аяганаас ус ууна’ гэдэгчлэн амьд яваа насандаа гуу жалгаасаа нүүн шинэ бууцанд бууж, баян чинээлэг амьдарна гэгч зүүдэнд ороогүй явдал гэж богино биетэй, магнай дүүрэн атираатай, улаан өнгийн ноосон хүрэм өмссөн нэгэн ахмад настан намбаатайнхан сууж хэлнэ.
Үлгэр эхлүүлж байгаа 85 настай энэ ахмадыг Шюй Фэнхэ гэдэг. Хүрээ хошууны Ү Шин тосгонд нутагтай. Түүний үлгэр газрын төвшнөөс доош зуу гаруй метрт байрлах Үхэрт гуунаас эхэллээ.
- Миний ойлголтоор Үхэрт гуу гэж 300 гаруй жилийн түүхтэй юм. Миний өвөг болон аав бүр л энэ гуунд төрж өссөн. Ядуу зүдүү амьдарсныг буу дурд, гуу жалгаасаа цааш газар байхыг мэдэвч байгалийн нөхцөл, амьдралын зүдрэлээс болж, гуунаас бараг гарч үзээгүй билээ. Би ч тэр гуунд бүтэн 82 жил аж төрсөн. Халтай хэцүү амьдралыг өнгөрүүлж байснаа бодвол зүрх шимширмээр. Арваад жилийн өмнөх нэгэн удаагийн их зудад тосгоны цорын ганц зам цасанд хашигдаад гарч чадахгүй хоёр сар гаруй хугацааг өнгөрүүлжээ. Аргаа барж бүгдээрээ цасан дундуур нарийхан шатан зам гаргаж байгаад хэдэн хүнийг томилон сууринд очуулж өдөр тутмын хэрэглээний зүйлээ авчруулж, бачим байдлыг аргацаасан юм гэж Шюй Фэнхэ танилцуулсан байна.


    Өнгөрсөнд цас бороо орсоор Үхэрт наймаачны хүмүүс “Зүрхээ гартаа барьж” суухаас өөр аргагүй байсан. Онцгойлон тэдний хамгийн санаа болдог явдал бол намрын ургац авах үе ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ зарах үе болно. Гуунаас гадна ургуулсан тариа төмсөө бага багаар зөөвөрлөн оруулсны дараа явуулын наймаачныг чилтэл хүлээнэ. Явуулын наймаачны хурааж авах үнэ ханш нь зах зээлийн үнээс хол дор байх гэдгийг мэдэх боловч зарахгүй байхын аргагүй болохоор нэг жилийн орлого гэж хомс. Үүний дээр мал унаа цөөн, үржүүлж тэжээх нөхцөл аанайд шалтгаалан Үхэрт гуу дахь 32 айлаас 28 нь ядуу буурай өрх байж, идэж өмсөх үндсэн асуудлаа л өөрөө шийдвэрлэн, шар өдөр бор хоногийг уйтгартай өнгөрүүлэхдээ гуу жалгаасаа гарсан бол гэхээс бусад хүсэж мөрөөдөх зүйл алга. 
Энэхүү хүсэл мөрөөдөл нь харин 2017 онд биелсэн байлаа. 2017 оны зун, ядуурлаас ангижруулах ажлын төрийн бодлогын дэмжлэгтэйгээр Үхэрт гуунаас 32 өрхийн 113 ам бүл бүхнээрээ гуунаас 3 газрын зайтай байгаа шинэ тосгонд буув.
- Үхэрт гууны хэдэн үеийн хүмүүсийн гуунаас нүүж гарах хүсэл мөрөөдөл биелэгдсэн. Би энэхүү аз жаргалыг биеэрээ өнгөрүүлэх гэгч аз жаргал гэж Шюй Фэнхэ хэлсэн байна.
Алсаас суналзах авто замын хажуугаар шинэхэн ваарын гэр жигдэрч, ваар тоосгоны бүтэцтэй байшин, хашаа саравч дүүрэн тарга сайтай шар алаг үхрүүд таатай хивж, ажилч түмний тавтай амьдралыг хүмүүст дэлгэнэ.
- Сүүлийн гурван жилд улсаас ядуу буурай иргэдийг бусад нутагт нүүлгэн шилжүүлж ядуурлаас буруулах төслийг хэрэгжүүлж, фото цахилгаан үйлдвэр ба гэрийн тэжээвэр үржүүлэх зэрэг орон нутгийн бодит байдалд зохицуулсан салбаруудыг хөгжүүлсэн. Ингэснээр болоход бидний тосгоны хүн бүрийн жилийн дундаж цэвэр орлого 10 мянган юанийг давж, энэ нь өнгөрсөн үеэс гурван дахин нэмэгдсэн. 28 ядуу буурай өрх бүр ядуурлаас ангижирч, Үхэрт гуу гэсэн нэрээ Шинэ айл гэж өөрчлөөд өрх болгон шинэ амьдралаа эхлүүлсэн гэж Ү Шин тосгоны Намын нарийн бичгийн дарга Шюй Давей танилцуулсан билээ.


  Шюй Фэнхе настан гуунаас гарч ирээд анх удаа Хүрээ хошууны төв суурин болон Тунляо хотоор хүрч, бас суман галт тэргээр бусад муж хотоор жуулчилсан байна. Тэгээд сая хот газрын хөгжил, гэр байшингийн өндөр, машин унааны олон болон нийгмийн хөгжлийн тухай өөрийн ойлголттой болсон.
- Гуу жалгаасаа гарч ирсэн хувиралтыг хэлэхийн аргагүй. Өнөөдөр гэхэд тосгоны залуучууд бусад нутагт цагаачлан явж ажил хөдөлмөр эрхлэх шаардлагагүй болж, бүгд л нутагтаа мал унаагаа үржүүлж, тариа модоо ургуулаад баяжчихжээ гэж Шюй Фэнхэ өөрийн үзсэн сонссоноо ийнхүү хуваалцсан юм.
 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл